АХБ: Цэвэрлэх байгууламжийн төсөл хэрэгжүүлнэ
2016-05-20

 

Өвөрхангай, Архангай, Дорноговь, Өмнөговь аймгууд болон хилийн ойролцоох суурин газруудын дэд бүтэц, менежментийн үйлчилгээг сайжруулахад чиглэсэн төслийг өнөөдөр баталгаажуулна. Уг төслийг Азийн Хөгжлийн Банк 19.4 сая гаруй ам.доллароор санхүүжүүлэх бөгөөд гэрээнд АХБ-ны Зүүн Азийн бүсийн Захирал Аюуми Кониши болон Өвөрхангай, Архангай, Дорноговь, Өмнөговь аймгуудын Засаг дарга нар гарын үсэг зурна. Энэхүү шинэ зээлийг бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулахад зориулах аж.

 

Үүнээс гадна Билл ба Мелинда Гейтсийн сангийн дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг ‘Ариун цэврийн байгууламжийг санхүүжүүлэх түншлэлийн итгэлцлийн сан”-аас нэг сая ам.долларын техникийн туслалцааг үзүүлэхээр болжээ. Тус тусламжийг цэвэрлэх байгууламжаас гарч байгаа лагийг боловсруулах, дахин ашиглахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд зориулан Засгийн газарт олгох юм байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин