Обама Вьетнам улсад ирлээ
2016-05-23

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр 20.00 цагт Вьетнам улсад айлчлал хийхээр ирсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Айлчлал гурван өдөр үргэлжлэх юм. Обама айлчлалаасаа өмнө Вьетнамын эсрэг хэрэгжүүлж байсан зэвсгийн хоригоо цуцалж, мөн НҮБ-ыг хоригоо цуцлахыг уриалсан билээ. Тэрбээр өнөөдөр Вьетнамын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нартай уулзаж, зарим асуудлыг хэлэлцэх юм.

 

“Обама тэдэнтэй уулзах үеэр Вьетнамд хоригдож буй улс төрийн хоригдлуудыг суллах асуудлаар ярилцах болно” хэмээн Цагаан ордны хэвлэлийн яам мэдээлжээ. Обама энэхүү айлчлалын дараа Японы Хирошимад айлчлах билээ. Түүний айлчлалтай зэрэгцэн Хирошима хотноо “Их 7”-ийн Гадаад хэргийн сайд нарын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
tulburuu biyeree irj uguu yu
2016-06-14