Ассадын гэр бүлийг хөнөөхийг завджээ
2016-05-24

Сирид дараалласан халдлага гарчээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Сирийн Тартус боомт хотод өчигдөр 17.00 цагийн орчимд дараалласан дэлбэрэлт болжээ. Цагдаагийн газраас мэдээлснээр “Дөрвөн дэлбэрэлт болсон. Эхний хоёр дэлбэрэлтийг амиа золиослогч этгээд үйлдсэн бол дараагийн дэлбэрэлтийг алсын удирдлагатай тэсрэх бөмбөгтэй автомашиныг дэлбэлсэн” гэсэн байна.

 

Эрх баригчид уг халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл үйлдсэн хэмээн мэдэгдэж, хариуцлага тооцохоо сануулжээ. Тартус хотын хамгаалалтыг нэмэгдүүлэхийг Ерөнхийлөгч Башар аль Ассад армийнханд үүрэгдсэн байна. Дараалласан халдлагаар 101 хүн амиа алдаж, 278 хүн шархтжээ. Халдлагын гол бай нь шийтийн шашинтнууд байсан хэмээн иргэд мэдээлсэн аж. Учир нь амиа золиослогчид шийтийн шашинтнуудын амьдардаг хорооллын ойролцоо өөрсдийгөө егүүтгэсэн бол тэсрэх бөмбөг суурилуулсан автомашинууд шийтүүдийн ажиллуулдаг худалдаа, үйлчилгээний төвийн дэргэд дэлбэрч, их хэмжээний хохирол учруулжээ.

 

Тартус хотноо болсон дэлбэрэлтийг эрх баригчдын таамагласан ёсоор “Халифын вант улс” бүлэглэл үйлдсэн болох нь илэрчээ. Хэт даврагчид твиттертээ “Бид цусан өшөө авахаар хүрэлцэн ирлээ. Сирийг цусанд живүүлж, холбоотнуудыг нь хүйс тэмтрэх болно” гэж жиргэсэн байна.

 

Хэт даврагчид өөрсдийн англи хэл дээр эрхлэн гаргадаг “Далиф” сэтгүүлдээ халдлага үйлдэх дараагийн байг нийтэлсэн байна. Тэд тун удахгүй армийханд алдаад буй Пальмира хотыг чөлөөлөхөө мэдэгджээ. Мөн Ракка хотыг хэзээ ч алдахгүй гэсэн байна. Сирийн чөлөөлөх арми ОХУ-ын тусламжтай Пальмира хотыг чөлөөсөн бол АНУ-ын байгуулсан олон улсын цэргийн эвслийн дэмжлэгтэй Ракка хотыг чөлөөлөхөөр тэмцэж байна. Хэт даврагчид Ракка хотыг алдахгүйн тулд хамгаалалтаа нэмэгдүүлж, Иракаас цэргээ эргүүлэн татаж эхэлжээ.

 

 

Тартус хотын халдлагын дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Сирийн Ерөнхийлөгчийг ард түмнээ хамгаалж чадахгүй байна” хэмээн буруутгаж, олны шаардлагын дагуу суудлаасаа буухыг уриалав. Керри “Ард түмнээ дайснуудаас хамгаалж чадахгүй удирдагч Сирид хэрэггүй. Таны үйлдэл хэт даврагчдаас дутахааргүй аюул учруулж байна. Хэдий Ассад өчигдөр халдлага үйлдээгүй ч тэрбээр байнга ард түмэн рүүгээ буу чиглүүлдэг. Түүний үйлдэл хэт даврагчдаас ялгагдах аргагүй боллоо. Хамгаалах, эс хамгаалж байгаа нь мэдэгдэх арга алга” гэсэн бол ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Ерөнхийлөгчийнхөө хувь заяаг шийдвэрлэх эрх ганцхан сиричүүдийн гарт бий” гэж мэдэгджээ.

 

“Хоёр дахь халдлага Ассадад зориулагдсан байсан” хэмээн “SANA” агентлаг мэдээлэв. Тартус хотын Кардаха дүүрэгт Ассадын гэр бүл амьдардаг юм. Амиа золиослогч этгээд Ерөнхийлөгчийн гэр бүл амьдарч буй байшингаас ердөө 15 метрийн зайтай өөрийгөө егүүтгэжээ. Халдлагаар хамгаалалтын ажилчид болох 29 хүн амиа алдсан байна. Аюулгүй байдлын үүднээс Ерөнхийлөгчийн гэр бүлийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн аж. Дамаск хотноо бүгэж буй Ассад гэр бүлээ хамгаалахаар Тартус хот руу армийн цэргүүдийг илгээж эхэлжээ.

 

НҮБ дахь Сирийн асуудал харицсан төлөөлөгч мэргэжилтэн Стаффан де Мистура “Женевийн уулзалт үр дүнгүй үргэлжлэх хэрээр сиричүүд хэт даврагчдын гарт амиа алдах нь ихсэж байна. Үнэхээр харамсалтай үйл явдал Сири болон Ойрхи Дорнодын орнуудад болж байна. Ассад хямралыг дуусгахын тулд томоохон үр дүнтэй алхам хийх хэрэгтэй” гэж мэдэгдсэн аж.

 

Хэт даврагчид Сириэс гадна Йеменд халдлага үйлдэж, 20 орчим хүний аминд хүрчээ. Мөн Иракийн Багдад хотноо цуврал халдлага зохион байгуулж, ногоон бүсэд эрхээ тогтоохоор санаархаж эхэлжээ.  Ногоон бүсэд гадаадын элчин сайдын яам болон парламентын гишүүд амьдардаг юм. Иракчууд өнгөрсөн сарын эхээр засгийн газраа огцрохыг шаардаж, ногоон бүс руу дайрсан нь хэт даврагчдад том боломж болжээ.

 

“Хэт даврагч бүлэглэлийн зэвсэг, мөнгөний агуулах болон мөнгө олох боломжтой нефть дамжуулах хоолой зэргийг олон улсын цэргийн эсвэл устгаж байна. Хариуд нь хэт даврагчид халдлага үйлдэх замаар өшөөгөө олон улсаас авч байна” хэмээн НҮБ мэдээллээ. Энэ сард хэт даврагчдын гарт 300 гаруй хүн амиа алджээ. Хэт даврагчид энэ амралтын өдөр Ракка хотноо 20 орчим насны 49 залууг цаазалсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Сирийн хямралын гол буруутан АНУ .:
Сирийн хямралын гол буруутан АНУ . Нефтийн дайн л даа
2016-05-25
санги:
жон керригийн хэлснийг нь ингэж ойлголоо гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ гэж заналхийлсэн шинжтэй л юмуудаа Ассадаа хүү хээ нэг бол гэр бүлээ сонго нэг бол шийдцэн алхам хийхнэдээ цаадуул чинь
2016-05-25
Lavlaa Dash:
Turkt daraalan delberlet bolj olon zuun hun uhej bna. ted ard tumnee hamgaalj chadaj bna uu........ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Сирийн Ерөнхийлөгчийг ард түмнээ хамгаалж чадахгүй байна......gejee...... Жон Керри chi nadad hariu ogoodoh. Minii hayg Chingeltei Duureg.12-r horoo. 65 bair 41-25 shuu. Utas 99119911, Bas manai hohoind hool yvuulahaa martavaa.
2016-05-24
Lavlaa Dash:
Turkt daraalan delberlet bolj olon zuun hun uhej bna. ted ard tumnee hamgaalj chadaj bna uu........ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Сирийн Ерөнхийлөгчийг ард түмнээ хамгаалж чадахгүй байна......gejee...... Жон Керри chi nadad hariu ogoodoh. Minii hayg Chingeltei Duureg.12-r horoo. 65 bair 41-25 shuu. Utas 99119911, Bas manai hohoind hool yvuulahaa martavaa.
2016-05-24
Зочин:
Харин ч Башар Асад Ливийн Каддафи Иракийн Саддам Хуссейн шиг ард түмнээ басамжилж бардамнаж нэг сар унаагүй 5 жил тэсэж ирлээ Башар Асад маш ухаалаг удирдагч болохоо харууллаа Ямар ч хүн төгс байдаггүй болохоор Башар Асадын сул талыг дайснууд нэг л өдөр олох байх л даа
2016-05-24
Зочин:
ene muug bas hamt hunuuhgui buzar nobsh ulsaa taltsuulj dain hiisen novsh siruudiig ustgaad ch boltugai ter dainiig ni hurdan duusgaasai
2016-05-24
Зочин:
энд тэр терористууд биш АНУ-ын хөлсөлдөг Халифын улсын дайн шив дээ одоо бүр шууд хэлж байгаад дайралт хийлгэхнээ Орос ороод дороо чөлөөлсөн АНУ холбоотнтойгоо нийлээд ч бараг Сирийн Асадтай л дайтаад байгаа болохоос одоо Асад оростой цуг нухах санаагаа цухуйлгах биш ил гаргалаа
2016-05-24
Зочин:
Энэ АНУ гэж бүх дэлхийг тархийг нь угааж амжина гэж бодсон эргүү тэнэгүүд байнаа. Дайн байлдааны хөлд байгаа Сири байтугай, өндөр хөгжилтэй ЕХ-ы улсууд, АНУ өөрөө ч терроризмын халдлагад өртддөг байж ийм тэнэг юм ярьж байдаг. Бостоны халдлага, сургуулиуд дээр байнга гардаг хүмүүсийг олноор нь буудсан хэргүүд зэргээ зохицуулж чадахгүй байж үнэн эргүү, тэнэг гарууд юм.
2016-05-24
Зочин:
СИРИЙН АСУУДЛЫГ АНУС ЫН ТЭНЭГ ӨВГӨН МЭДДЭГ ЮМ УУ.
2016-05-24