Мексикчүүд Трампийг эсэргүүцэв
2016-05-26

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас оролцох тэрбумтан Дональд Трампийг эсэргүүцэн мексикчүүд жагсаал зохион байгуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эсэргүүцлийн жагсаалын өмнө Трамп хэвлэлийнхэнд “Би Ерөнхийлөгч болбол мексикчүүдийг хүлээн авахгүй болохоо мэдэгдэж байна. Би байр сууриасаа буцахгүй” гэж хэлжээ.

 

Энэхүү ярилцлагын дараа Мексикийн Мехико хотноо иргэд жагсч “Улс үндсээр нь ялгаварлан гадуурхдаг хүн Ерөнхийлөгч болох эрхгүй. Америкчууд буруу шийдвэр гаргах хэрэггүй” гэсэн байна. Жагсагчид Мексикийн төрийн далбааг барьцгааж, “Америк олон ястны улс” хэмээн хашгиралджээ. Цагдаагийнхан жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласнаас болж мөргөлдөөн үүссэн байна.

 

Жагсагчид мөн Мехико хотноо байрлах АНУ-ын Консулын газар руу чулуу шидэж танхайрчээ. Цагдаагийн газраас мэдээлсэнээр “Жагсаалд 100 орчим хүн оролцсон. Жагсаал зохион байгуулсан гэх 10 хүнийг саатуулсан” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин