Брюссельд дахин халдлага үйлдэнэ гэв
2016-05-26

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 18.00 цагийн орчимд олон нийтийн сүлжээнд Бельгийн удирдлагуудыг заналхийлсэн таван минутын видео бичлэгээ байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Жихади Хамил гэгч “Бид эргэн очих болно. Бид тун удахгүй Бельгийн нийслэл Брюссель хотноо очиж, халдлага үйлдэх болно. Энэ удаа бид олон зуун бельгичүүдийн аминд хүрэхээ мэдэгдэж байна. Шинэ халдлагад бид томчуудыг бус хүүхдүүдийг ашиглах болно” гэж хэлжээ. Түүнийг ийнхүү хэлэхэд хажууд нь 7-10 орчим насны хөвгүүд зогсч байсан юм. Тэд “Исламын улсын иргэн” гэх паспортаа өргөөд “Аллах мандтугай. Таны даалгаврыг амжилттай гүйцэтгэх болно” гэж хэлжээ. Мөн Хамил Брюссель хотноо халдлага үйлдэхээр төлөвлөж буй 10 гаруй дайчин нь тушаал хүлээгээд байж байгаа хэмээн бельгичүүдэд сануулсан байна.

 

Уг видео сүрдүүлгийн дараа Бельгийн тагнуулынхан хэт даврагчдын бүгэж буй байршлуудад гэнэтийн шалгалт хийжээ. Брюссель хотноо болсон цуврал халдлагаар 34 хүн амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин