УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодорч байна. Намуудын анхан шатны байгууллагууд нэр дэвшигчдийг тодруулж, дээд шатанд уламжилж буй.
Нэр дэвшигчдийн дунд олимпийн аварга Н.Түвшинбаяр багтжээ. Тэрбээр Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшихээр болжээ. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нар дөрөө харшуулахаар Баянхонгор аймгийн АН-ын гишүүдээс 100 хувийн дэмжлэг авсан байна.
Энэ талаар Н.Түвшинбаяр "Баянхонгорын анхны бага олимпоос эхэлж авч байсан амжилтын мэдрэмж дахин мэдрэгдлээ. Баянхонгорчууддаа баярлалаа... Найдварыг тань алдахгүй ээ. Хамтын хүч Амжилт" хэмээжээ.
В.Бат