УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр тодорно
2016-05-27

АН-ын ҮЗХ-ны хурал өнөөдөр 18.00 цагт Төрийн ордны их танхимд эхэлнэ. Өнөөдрийн хурлаар УИХ-д нэр дэвшигчдийг батламжилна. 

 

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах ажил даваа гаригаас эхэлсэн. Нийслэл, аймгийн намын хороод хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулан намын дээд байгууллагад хүргүүлээд буй юм.

 

Мөн МАН-ын бага хурал өнөөдөр 14.00 цагт Тусгаар тогтнолын ордонд болж, сонгуульд нэр дэвшигчдээ эцсийн байдлаар тодруулна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин