Лондончуудыг заналхийлжээ
2016-05-27

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр британичуудыг заналхийлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Бэлэвсэн эхнэр Салли Жонес гэгч твиттертээ “24 цагийн дотор Лондонд хүчтэй дэлбэрэлт болно” хэмээн жиргэжээ. Тэрбээр мөн Лондонгийн хүүхдийн паркийн алсыг харагч буюу “Лондонгийн нүд”-ний зургийг нийтэлсэн юм.

 

Салли Жонес гэгч Британийн иргэн бөгөөд 2013 оны есдүгээр сард тус бүлэглэлд элсэж, дайчинтай нь гэрлэсэн хэмээн Британийн тагнуулын байгууллагаас мэдээлжээ. Олон улсын цэргийн эвсэл 2015 оны нэгдүгээр сард түүний нөхрийг Ракка хотноо устгаж, Салли бэлэвсэрчээ.

 

Уг сүрдүүлгийн жиргээний дараа Британийн армийнхан 43 сая ам.долларын үнэтэй, дөрвөн ширхэг “V22 Osprey” онгоцны тусламтжай Лондонгийн нүд орчимд эргүүл хийж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин