Иргэдэд 23.00 цагт автобус үйлчилнэ
2016-05-28

 

 

 

Өнөөдөр "Чингисийн талбай"- д “Монгол цэргийн жавхаа-2016” уралдаан зохион байгуулагдана. Тус уралдааны хаалтын үйл ажиллагаа, үдшийн цэнгүүн 23:00 цагт хүртэл үргэлжлэх юм. Үүнтэй холбогдуулан

 

“Чингисийн талбай”-н урд талын “Санктпетрбург”-ийн зогсоолоос хотын зүүн тийш Шархад, Ботаник чиглэлд,


Баруун талын “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр”-ны өмнөх зогсоолоос урд, баруун тийш Нисэх, 3, 4-р хороолол, Баянхошуу /хойгуур/, Зүүн салаа /урдуур/ чиглэлд,


Зүүн талын “Соёлын төв өргөө”-ний зогсоолоос хойшоо 7 буудал чиглэлд тус бүр нэг автобус иргэдэд үйлчилнэ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-06-09