Улс төрийн хүчнүүд 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд тодруулан баталлаа. АН-ын ҮЗХ, МАН-ын бага хурлын өчигдөр оройхон эхэлсэн ч УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд тодруулан батламжлав.
Тухайлбал АН-аас МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярыг Баянхонгор аймагт нэр дэвшүүлэхээр болсон бол МАН-аас “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч П.Анужинг БЗД-ийн 54-р тойрогт нэр дэвшүүлэхээр болжээ.
Түүнчлэн Болор цомын эзэн, яруу найрагч Г.Мөнхцэцэг Говьсүмбэр аймгийн 12-р тойрогт, Дархан аварга А.Сүхбат Төв аймгийн 29-р тойрогт тус тус нэр дэвшихээр болсон байна.
Г.Тэгшсүрэн