Ойд төөрсөн хүүг олжээ
2016-06-03

Японы Хоккайдо арлын цагдаагийнхан өнгөрсөн сарын 28-нд сураггүй алга долоон настай Ямота Танока хүүг олсон талаар “NHK” агентлаг мэдээллээ. Хүүг Сикабэ суурингийн ойролцоогоос олсон гэнэ.

 

Цагдаагийн газраас “Хүү ямар нэгэн ноцтой шарх аваагүй. Эрүүл саруул, сэргэлэн цовоо байгаа” хэмээн мэдээлжээ. Хүүгийн аав Танока хэвлэлийнхэнд “Хүүгээсээ уучлалт гуйх болно” гэж хэлсэн байна.

 

Хүүгээ шийтгэх үүднээс аав ээж нь түүнийг уулын замд орхисон байна. Аав нь хагас цагийн дараа ирэхэд хүү сураггүй алга болжээ. Аврах ажиллагаанд 180 орчим хүн оролцжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
harin tiim. erguu dagz ve
2016-06-03
Зочин:
Ashgui dee yamar teneg aav eej geheeree ingedeg bainaa teneg japanuud
2016-06-03