Үндэсний музей “Мини кино театр”-тай болно
2016-06-06

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас Монголын Үндэсний музейд “Мини кино театр”-ыг өнөөдөр  11:00 цагт хүлээлгэж өгнө.

 


 

Соёлын үнэт бүтээлийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хүчин зүтгэхэд хувь хүмүүс, байгууллага, аж ахуйн нэгж, яам тамгын газрын оролцоо, дэмжлэг туслалцаа ихээхэн үүрэгтэй байдаг билээ. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамны дэмжлэгтэйгээр Япон улсад үйлдвэрлэсэн иж бүрэн тоног төхөөрөмжтэй PANASONIC брэндийн PT-RW330EA загварын прожектор болон 18 төрлийн дагалдах хэрэгсэл, 60 хүний суудалтай “Мини кино театр”-ыг Монголын Үндэсний музейд суурилуулан, хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ болох гэж байна.


Мини кино театрыг Монгол улсын хэмжээнд 14 сумын Соёлын төвд суурилуулж байгаа бөгөөд Монголын музейнүүдээс анд удаа мэргэжлийн шаардлага хангасан кино театрыг Монголын үндэсний музейд амжилттай суурилуулж байна. Энэхүү кино театр нь орчин үеийн кино театрын шаардлагыг бүрэн хангаснаараа онцлогтой бөгөөд уг кино театрыг музейд ашиглалтанд оруулснаар үзэгчдэд Монголын түүхэн кинонуудыг музейн үзмэрийн дэглэлт, үзүүллэгтэй хослуулан дуу дүрсний өндөр нягтралтайгаар хүлээн авч үзэх таатай боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлогтой билээ.

Shuud.mn
Сонин хачин