Калифорнид түймэр дэгджээ
2016-06-06

АНУ-ын Калифорни мужид ойн түймэр дэгдэж, онц байдал зарлахад хүрсэн талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ. Түймрийг унтраахаар олон зуун гал сөнөөгч ажиллаж байна. Аврагчид гамшгийн бүсэд амьдарч буй 5000 оршин суугчийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

 

Лос Анжелес хотын Гал түймэртэй тэмцэх албаны дарга Жон Трипп “Гал өнгөрсөн бямба гаригийн 23.00 цагт ассан. Харин ням гаригийн 11.00 цаг гэхэд түймэр аюулын түвшинд хүрсэн. Галыг унтраахаар 900 гаруй гал сөнөөгч, 50 гаруй техник, машин ашиглаж байна. Одоогоор түймэрт 516 га газар сүйдээд байна” гэж хэлжээ.

 

Түймэр өчигдрөөс эхлэн холливуудын оддын амьдардаг Калабасас хотноо дэгдэж эхэлсэн байна. Дуучин Жессика Симпсон, Тони Бракстон, реалити шоуны од Кулия Женнер зэрэг алдартнуудын хувийн өмч аюулд ороод буйг Трипп сануулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Р Митт ТВ:
Ти
2019-12-22