Сидней хот үерт автжээ
2016-06-07

Австралийн Сидней хот үерт автаж их хэмжээний хохирол амссан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Аадар бороо орсны дараа гол мөрөн үерлэж, эргээсээ хальжээ. Тус улсын аврагчид эрэг орчимд амьдардаг 4000 гаруй иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна.  

 

Сидней хотын зүүн хэсэгт цахилгаан болон цэвэр ус тасарчээ. Аврагчид нисдэг тэрэгний тусламжтай алслагдсан дүүргийн оршин суугчдад ундны ус тараасан байна. Сиднейн түүхэнд сүүлийн 100 жил тохиогоогүй үерийн гамшиг тохиосон талаар Австралийн Онцгой байдлын яам уламжлав. Үерийн гамшгийн улмаас 80 гаруй байшин эвдэрчээ.

 

Австралиас гадна Герман, Франц, Австри үерт автаад байна. Үерийн улмаас 14 хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Аадар бороо Австралийн нүүрсний уурханууд руу цутгаарай, цутгаарай.
2016-06-07
Зочин:
harin l dee ho
2016-06-07
Зочин:
Манай фортуун нүүрсний үнийг өсгөх гэж засал хийсэн байхаа
2016-06-07
Зочин:
нүүрс эргэж үнэд орох юм биш биз дээ???
2016-06-07
Зочин:
harin l dee ho