”Донор та амьдрал бэлэглэгч” уралдаан зарлажээ
2016-06-08

Дэлхий цусны донорын өдөр энэ сарын 14-ний мягмар гаригт тохионо. Дэлхийн нийтийн цусны доноруудын өдрийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага санаачилж 2004 оны зургаадугаар сарын 14-нөөс эхлэн тэмдэглэж ирсэн. 

 

2002 оны байдлаар сайн дурын донорт суурилсан 39 улс байсан бол өнөөдөр 62 улс болон өргөжсөн байна. Мельбурны 2009 оны тунхаглалаар 2020 он гэхэд улс орнуудыг 100 хувь сайн дурын донортой болохыг уриалсан юм.

 

Энэ өдрийг угтаж Цусны төвөөс "Донор та амьдрал бэлэглэгч" гар зургийн уралдааныг зарлаж байна. Хүүхэд залуусын дунд зарласан уралдааны бүтээлийг маргаашийг хүртэл хүлээн авна.

 

Shuud.mn
Сонин хачин