Монголын туршлагыг мьянмарчууд судалж байна
2016-06-09

 

Гадаад хэргийн яамны Олон улсын хамтын ажиллагааны сангийн урилгаар  6 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын төрийн байгууллагын ахлах албан тушаалтнууд манай улсад ирж, туршлага судалж байна. Ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын хуримтлуулсан туршлага, тулгарч байгаа сорилтуудын талаар санал солилцох, төрийн албаны бүтэц болон хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулах зорилгоор “Ардчилалд шилжсэн Монгол Улсын туршлага” сэдэвт семинарыг ГХЯ-нд зохион байгуулж, ЕТГ, УИХ-ын Тамгын газар, Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн үндэсний комисс болон холбогдох яамдын төлөөлөгчид дэлгэрэнгүй танилцуулга хийсэн байна.

 

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг семинарыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс 26 жилийн өмнө ардчиллын замыг сонгон авч, нийгэм эдийн засгийн өөрчлөлтийг хийснийг онцлон тэмдэглээд өөрийн орны туршлагыг ардчилалд шилжиж буй бусад улс оронтой хуваалцан, хамтран ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлжээ.

 

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын ГХЯ-ны Улс төрийн газрын ерөнхий захирлын орлогч Сое Линн Хан тэргүүтэй төрийн байгууллагын ахлах албан тушаалтнуудыг хүлээн авч уулзаж,  ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр Мьянмар Улстай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

 

Төлөөлөгчид өнөөдөр Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт зочилж, бүтээн байгуулалттай танилцаж байна.

Shuud.mn
Сонин хачин
zzz:
Ulsiinhaa horongiig hulgailj bolohgui geed heleerei. Buruu jisheegee zaaj bolohgui shdee.
2016-06-09
зочин:
Азийн үлгэр жишээ дүр эсгэсэн хуурамч ардчиллаас сурвал ч нохойн замаар орно доо.нэртэйгээр нь ардчиллын нэр барьж улс орныг маань сүйрүүлсэн Ан-н эрх баригчдыг буцалтгүй тусламж болгоод үнэгүй өгчихвөл манайд их ашигтай байх гээд байна.Даанч эбола вирус,зика вирус,баяр вирус гээд дандаа вирус болохоор тэд хаширлаад авахгүй л боов уу.
2016-06-09
Зочин:
Хүнээсээ 30 дахин их малтай, ашигт малтмал гэж хахаж цацсан их нөөцтэй мөртлөө ард түмний амьдрал дээшлэдэггүй орны дүр эсгэсэн ардчилалыг байгалийн баялаг бараг үгүй орон судлаад яах нь вэ?
2016-06-09