С.Эрдэнэ: Дундаж тэтгэвэр 306 200 төгрөгт хүрлээ
2016-06-09

 

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөхгүйгээр инфляцийн түвшинтэй уялдуулан цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээр заасны дагуу нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2014, 2015, 2016 онд гурван удаа нэмэгдүүллээ гэж  Хүн амын  хөгжил,  нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ  “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ.  

 

Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэргэврийн доод хэмжээ 2012 онд 180 300 төгрөг байсан бол 2016 онд 251 000-д хүрч 40 хувиар нэмэгджээ. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 49 хувиар нэмэгдэж, 216 000 төгрөгт хүрсэн байна. Дундаж тэтгэврийн хэмжээ 306 200 төгрөг болж 38 хувиар нэмэгджээ. Ингэснээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бүрэн хэрэгжсэн гэдгийг С.Эрдэнэ сайд онцоллоо.

 

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг энэ оны зургадугаар сарын 1-ээс 35 хувиар нэмэгдүүлж 140 000, асаргааны тэтгэмжийг 33 хувиар нэмэгдүүлж 64 000 төгрөгөөр тус тус тогтоосон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ХУУЧИН 126500₮ АВДАГ БАЙСАН БОЛ ОДОО 140000₮ САР БҮР АВНА ШҮҮ
2016-06-09
Зочин:
ХАЛАМЖ НЭМГЭДЭСЭН ШҮҮ
2016-06-09
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-06-09
Зочин:
ingeed humuusig teneg gej bodood bdhin davartsan shaarnuud
2016-06-09
Тэтгэвэрийг тэнцүүлэх хэрэгтэй:
Одоо тэтгэвэрийн хэмжээ хэзээ тэтгэвэрт сууснаасаа хамаараад 2-3 дахин зөрүүтэй байна. Шимтгэл төлсөн байдлаас хамаарч зөрүүтэй байж болох ч энэ бол арай л дэндэнэ ээ. 1995 онд тэтгэвэрт суусан багш хүн болон 2016 онд тэтгэвэрт гарч байгаа багш хүн энэ хоёрын тэтгэвэрийн зөрүү бол баян ядуугийн зөрүү шиг л юм болж байна. Гэтэл 2016 онд тэтгэвэртээ гарч байгаа тодорхой хэмжээгээр үргэлжлүүлэн ажиллаж давхар орлого олох боломж бага сага байдаг бол 1995 онд тэтгэвэрт гарсан хүн 80 шахсан хүн эсвэл олон хүүхэдтэй шалтгаанаар албан шаардлагаар гарсан гэхэд 70 орчим настай хүмүүс байх нь. Тэгэхээр нэмэлт ямар ч орлого олох боломжгүй байдаг дээр нь эм тарианд илүү ихийг зардаг гэх мэт. Эрт тэтгэвэрт суусан буурлуудынхаа тэтгэвэрийг нэмье. Олон хүүхэдтэй эхчүүдэд тэтгэвэрт нь нэмэгдэл олгоё энэ улсууд одоогийн дарга нараас илүү их нэмрийн монголд оруулсан улс шүү.
2016-06-09
Зочин:
Ахмадууддаа амьдралд нь хүрэлцэхгүй тэтгэвэр өгч байгаадаа санаа нь зовдоггүй юмуу .Баруун европ,японы тэтгэврийн тогтолцоог судлаач
2016-06-09
Халамж:
Ямар тэнэг бирд вэ!! Юунд нь гайхуулдаг байнаа? МАНАН-ын хулгайч нар идээгүй бол тэтгэвэр 3 сая байх байсан юм шүү!
2016-06-09
Зочин:
ИНГЭЖ УЛААН ЦАЙМ ХУДАЛ ХЭЛЭЭД ЯАНА ДА
2016-06-09
zochin:
Jishig tetgever gargaj ajillasan jil mergejil 2 oor ni adil tetgevertei bolgooch. Suuld garsan ni monjood turuulj garsan ni hohirood shudarga bus niigem bn
2016-06-09
zochin:
Huuhed huurch baigaa yum shig tetgevree 20000 togrogoor nemcheed sur badruulaad yadag bn aa.
2016-06-09
Зочин:
70-80 настай бага орлоготой хөөрхий эмээ өвөө нар 195000-230000мянгын тэтгэвэр авч байна тэгэхэд 40-60насны зарим хүмүүс 500-900н тэтгэвэр авч байна өөрөө үүнийг мэддэг юмуу даа ернь
2016-06-09
Зочин:
үнэн тэнэг хүн гэдэг чинь энэ дээ Нэг юм болохоор л хэдэн тэтгэвэр авагчиддаа хайртай царай гаргаж тэтгэвэр нэмлээ гэнэ.Яг үнэндээ нэмээд нэмээд ямар хүмүүс ямар тэтгэвэр авч байгаагаа мэдэж байгаанмууИх л юм мэддэг царай гаргадаг юм байна лээ ш дээ бүх хүмүүсийн тэтгэвэрийг нэмээд яахав дээ өндөр тэтгэвэр авагчдаа биш бага тэтгэвэр авдаг хүмээсдээ олигтойхон нэмэх хэрэгтэй ш дээ
2016-06-09