Гэрчийг хамгаалах асуудлыг хэлэлцэнэ
2016-06-09

"Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо, түүний эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь" сэдэвт хэлэлцүүлэг маргааш 10:00 цагт  болно.

 

Хэлэлцүүлгийн нээлтийн арга хэмжээг ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нээх бөгөөд арга хэмжээнд УИХ-ын гишүүд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, ХЗЯ, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд Шүүх, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль, Хүний Эрхийн Үндэсний Коммисс, Нээлттэй нийгэм форум, Хүйсийн тэгш эрхийн төвийн төлөөлөгчид оролцоно.

 

Хэлэлцүүлгээр

  • - Албан тушаалын гэмт хэргийн гэрч, хохирогчийг хамгаалах асуудал
  • - Хохирогчийн эрхийн асуудал
  • - Гэрч, хохирогчийг хамгаалах эрх зүйн асуудлууд ярилцана.
Shuud.mn
Сонин хачин
huulich:
Tsagdaa emegtei hun zodson baisandaa tiim heregtnees yaj irgediig hamgaalah yum be? Todorhoi oilgomjtoi yum bicheech yah ged bga ni medegdehgui yum ingevel tegne tegvel i gene ged buh hund oilgomjtoi bj chaddagui yumu
2016-06-09