Хувьцаа худалдан авахад төсвөөс нэг ч төгрөг гарахгүй
2016-06-10

Иргэдийн 1072 хувьцааны 30 хувийг Засгийн газар худалдан авахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан “Сайн хувьцаа”  төслийг боловсруулан ажлын хэсгийн ахлагч,  УИХ-ын гишүүн Н.Батбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:

 

-Засгийн газар эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, иргэдийг орлогожуулах, Тавантолгой”-н төслийг эрчимжүүлэх, санхүүгийн зах зээлийг босгох зорилготой энэ шийдвэрийг гаргалаа. Монгол Улсын иргэн бүр 1072 ширхэг буюу сая төгрөгийн хувьцаа эзэшсэн. Энэ шийдвэр 2012 онд гарсан. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө Монгол Улсын иргэний бүртгэлтэй байсан бүх иргэн хамрагдаж байгаа. Үүнээс хойш тодорхой түвшний буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутнуудад энэ мөнгийг санхүүжүүлэн олгосон.  Үлдсэн 2.4 сая иргэнийх хувьцаа хэлбэрээрээ байршиж байгаа. Хэрвээ иргэд “Тавантолгой” компанийн хувьцааг зарах хүсэлтээ гаргавал Засгийн газар худалдан авах шийдвэр гаргалаа. 1072 ширхэг хувьцаа 1 сая төгрөгийн ханштай байгаа. Нэг ширхэг хувьцааны үнийг 933 төгрөгөөр үнэлсэн. Эхний ээлжинд  30 хувийг худалдан авч, дараагийн шатанд хувьцааны 70 хувийг худалдаж авах ажиллагааг хэрэгжүүлэх  юм.  Хамгийн гол нь санхүүгийн зах зээлийг босгох зорилготой хувьцааны 70 хувийг хөрөнгийн биржээр дамжуулах шууд худалдан авах ажлыг зохицуулах юм. Цаашдаа иргэд бирж дээр байгаа өөрсдийнхөө хувьцааг идэвхжүүлэх бүртгэлжүүлэх тогтолцоог бий болгосны дараа хоёр дахь шатны ажлыг эхлүүлнэ.

 

Хувьцааг худалдан авах эхний шат зургадугаар сарын 13-ны өдрөөс иргэд  холбогдох банкуудад очиж маягт бөглөн, өргөдлөө гаргаснаас шийдвэрлэгдэх юм.  Өнөөдөр бид “Тавантолгой”-н компаниар дамжуулан худалдан авч байна. Өнөөдөр хувьцаагаа зарсан иргэд хувьцааны үнэ өсч, эдийн засаг сайжирсан үед өнөөдрийн ханшаар буцаагаад худалдан авах эрхийг нь баталгаажуулж өгч байгаа хэмээлээ.  УИХ-ын гишүүн Н.Батбаяр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Хувьцааг худалдан авах хөрөнгийн эх үүсвэр хаанаас гарах вэ? Төсөвт ачаалал ирэхгүй юу?

 

-Энэ бол төсөвтэй ямар ч холбоо байхгүй. Засгийн газар “Эрдэнэс-Тавантолгой” дахь хувьцаагаа нэмэгдүүлэх зорилгогоор дотоодын бонд гаргаж санхүүжүүлнэ. Эргээд үүнийг “Эрдэнэс-Тавантолгой” төслийг амжилттай хэрэгжүүлээд олох ашиг орлогоосоо төлнө. Төсвөөс нэг ч төгрөг гарахгүй. Нүүрсний үнэ өсөх цаг үетэй энэ нь холбогдож байгаа.  Нөгөө талаас Монгол Улсын авч байгаа зээллэгийн хэмжээний хязгаар байдаг. Гэхдээ өнөөдрийн авч хэрэгжүүлэх арга хэмжээ  Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиараа уул уурхай, эрчим хүч, төмөр зам, дэд бүтцэд оруулж байгаа санхүүгийн баталгаа зээлд хамрагдахгүй гэс эн хуулийн заалт байдаг.

 

-Засгийн газраас дангаар шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцэж байгаа юу?

 

-Засгийн газрын шийдвэр УИХ-аас зөвшөөрөл авахгүйгээр явах бололцоотой. Засгийн газрын тогтоол нь “Сайн хувьцаа” арга хэмжээ нь төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.2, Өрийн удирдлагын тухай хуулийн 3.1 дэх хэсэг, Үнэт цаасны тухай хуулийн 7.1 дэх хэсэг болон УИХ-ын 2011 оны 57 дугаар тогтоолын 9 дэх зүйлийг үндэслэсэн.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Bitgii hudlaa huts nowsh min zail
2016-06-13
Болдбаатар:
Зарах байх нь хүний өөрийн эрх ! Зарах нь зарна л биз үгүй нь үгүй л биз ! Засгийн газартаа хувьцаагаа заржбна. Ямар хужаа нарт өгч байгаа биш. Хужаад өгсөнгүй гээд л эрлийзүүд үхлээ юу !
2016-06-12
Бэлэн мөнгөөр битгий ард түмнийг хуур. Энэ чинь с:
Энэ нэг пүл пал хийсэн эрүүл согтуу нь мэдэгдэхгүй юм одоо бас л огт мэддэггүй юмаа бурж өглөө. Оргүй хоосон хувьцааг хаанаас гаргаж ирж хэн нь хэнээс аваад юу болоод эхлэв ээ таминь ээ? Хувьцаа гэдэг чинь үнэт цаас цаанаа баталгаатай байх ёстой болохоос дурын дуракийн хэлснээр амь ороод өөрөө босоод ирдэг юм биш. Та нар ард түмнийг ядууруулчаад тэгээд тэрүүн дээр нь үгүй мөн сайхан бүжиг хийж цэнгэн наадах юм аа. Наад солиорлоо зогсоо. Бэлэн мөнгө тараадгийн чинь энэ удаагийн хувилбар л байна. Ард түмнээр тоглодогоо болиоч ээ. Юманд хязгаар байх ёстой. Сонгууль дөхөхөөр л нүд эрээлжилж толгой эргэм сайн сайхан зүйлс ярьж тэгээд маргааш нь бөгсөө харуулдагаа одоо больцгоо. Та нар юугаараа энэ хувьцааг худалдаж авах юм бэ? Тэгээд энэ тэнэг тоглоомондоо банкуудыг татан оруулж байгаа чинь мөнгөний бодлогын системийг бүрэн дампууралд хүргэж өөрсдөө өөрсдийгөө халуун ус руу татан оруулж шалзалж алж байна биш үү? Энэ бол эх адаг, утга учир нь байхгүй тэнэглэл бас солиорол, дэмийрэл. Бид зүг
2016-06-11
Зочин:
Ийм эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй хүн сонгоод өөрсдөө ядуурч туйлдаж байдаг мөн хэцүү еэ. Ялангуяа Архангайгаас үүнийг соносон хүмүүс нэгийг бодно байгаа
2016-06-11
Зочин Tserendorj:
Zuw shiidwer gargasan bna amjilt
2016-06-11
Зочин:
Төрийн шийдвэр гэдэг бол өөрөө төрийн мөнгө гэсэн утгатай юм. Үүнийг иргэд бас мэднэ шүү. Хүний толгой бага эргүүл. Хүний тарх угааж эдийн засагаа нэг эрхэм бол та биз дээ.
2016-06-11
irgen:
huvitsaagaa zarj ideed uruu hamtdaa tuluh bolj dee
2016-06-11
Худалч халтар:
Худал халтар
2016-06-11
muugii:
888 chingisiin khoshnog
2016-06-10
muugii:
helee zasaad bie ee zas
2016-06-10
Muugii:
Muu helgii bandi mine alna shuu
2016-06-10
Зочин:
Гацаа мэдрэл
2016-06-10
tuu:
Hudalchuudad bvv itge bvv songo
2016-06-10
Баяр:
Ардчилсан НАМ Ардын НАМ-н хийсэн хор эхнээсээ улсыг дамдууралруу хөтөллөө Чингис Бондыг самарчаад дахин Бонд босгоно гэж буй эх барьж байгаа 2 нам улсыг сонгуулийн өмнө дахин өвдөг сөхрөөх ажилаа хийлээ өрөөс өрлүү дамнасан урсгалаар явуулах гэж байгаа энэ төр засагын эрхмүүд дээгүүрээ хуваагаад наанаа шудрага ёсыг амалж түмэн өнгийн татвар гувчуураар бидний халаасыг суйлж, өврийг тэмтэрч байдаг хүмүүс гэмгүй царайлан дахин гарах гэж улайрч байгааг бид хараад суух гэж үү энэ удаагын сонгуулиар бид хувьсгал хийх хэрэгтэй.
2016-06-10
Баяр:
Ардчилсан НАМ Ардын НАМ-н хийсэн хор эхнээсээ улсыг дамдууралруу хөтөллөө Чингис Бондыг самарчаад дахин Бонд босгоно гэж буй эх барьж байгаа 2 нам улсыг сонгуулийн өмнө дахин өвдөг сөхрөөх ажилаа хийлээ өрөөс өрлүү дамнасан урсгалаар явуулах гэж байгаа энэ төр засагын эрхмүүд дээгүүрээ хуваагаад наанаа шудрага ёсыг амалж түмэн өнгийн татвар гувчуураар бидний халаасыг суйлж, өврийг тэмтэрч байдаг хүмүүс гэмгүй царайлан дахин гарах гэж улайрч байгааг бид хараад суух гэж үү энэ удаагын сонгуулиар бид хувьсгал хийх хэрэгтэй.
2016-06-10
өөрөө:
Энэ солиотын олж ирсэн мөнгийг их л хүртээ байлгүй дээ, Санаачилсан замын уулзвараар нь өдөр болгон зорчиж байгаа байлгүй
2016-06-10
Батбаяр гуай:
Энэ Батбаяр гэдэг хүнийг их гайхаад байх юм. Их сонин сэтгэдэг солиотой юм уу согтуу юм уу гэдэг шиг л хүн санагддаг гэтэл манай удирдагч нар энэ хүний санаачлагыг их л дэмжиж ажил хэрэг болгоод байх юм. Цаанаа нэг учир байна гэж хардаж болмоор ямар нэгэн зүйл болвол энэ солиотыгоо золиослох гэдэг ч юм уу ямар нэгэн зүйл нуугдаж байна гэж бодогдоно. Эсвэл энгийн хүн ойлгохооргүй солиотой юм шиг харагддаг бас ярьдаг их ухаантай хүн юм болов уу. Эсвэл удирдагч дарга нар нь өөрсдөө ингэж харагддагүй л болохоос яг адилхан солиотой улсууд байж таараад байх юм. Мэддэг хүн байвал хэлж өгч туслаач ойлгохоо байлаа.
2016-06-10
өөрөө:
Энэ солиотын олж ирсэн мөнгийг их л хүртээ байлгүй дээ, Санаачилсан замын уулзвараар нь өдөр болгон зорчиж байгаа байлгүй
бонд:
Батболд Баярцогт нарын офшор мөнгнөөс санхүүжүүлнэ
2016-06-10
Иргэн:
Энэ амьтан тэгээд агаараас тэр их мөнгө гаргаад тараах юм байхдаа
2016-06-10
Зочин:
өмхий бөө үхэж далраасай. энэ жил чамайг бид сонгохгүй ээ мал аа
2016-06-10
Зочин:
өмхий бөө үхэж далраасай. энэ жил чамайг бид сонгохгүй ээ мал аа
2016-06-10
Зочин:
Өөрөөс мөнгө гаргаж авах юм байх даа. Бонд гээд өр дээр бас нэг өр нэмэх нь дээ. Одоо хоёрын хооронд хэрэггүй дээ.
2016-06-10
Зочин:
Хувьцааг албаны ёсны болгох хэрэгтэй цаагуур чинь нөгөө таван толгойн хувьцааг хятдууд авч монголчууд зуучилж байна . Яриагаа гүйцээгээч
2016-06-10
Bataa:
Энэ мал бөө хэзээ үхэж далдрах юм болоо,
2016-06-10
Зочин:
Эх орноо хятадад худалдахад оролцвол 200 Атар талх vнэгvй егне гэсэнтэй адил болхи ажил болжээ
2016-06-10