Төрийн албан хаагчдын эмнэлгийг ”амь” оруулна
2016-06-13

Засгийн газрын хуралдаанаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгад УНТЭ, Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийг ажиллуулах шийдвэр гаргалаа. 

 

Улсын төсвийн хөрөнгө оруулалалтаар төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн зориулалтаар баригдаж эхэлсэн, дуусаагүй барилгын А блокийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар амбулатори, Б блокийг Чингэлтэй дүүргийн иргэдийг хэвтэн эмчлүүлэх зориулалтаар өөрчилж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулахаар болов.

 

Улсын төв нэгдүгээр эмнэлгийн 2016 оны батлагдсан төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулах замаар шинээр зохион байгуулагдах салбар амбулаторийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг олгохыг Сангийн сайд Б.Болорт, 2016 он дуусах хүртэл хугацаанд тус эмнэлгийн өөрийн үйл ажиллагааны орлогоор УНТЭ-ийн салбар амбулаторийн барилгын ажлыг дуусгах, тоног төхөөрөмж худалдан авах зэрэг үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаад даалгав. Мөн УНТЭ-ийн салбарын үйл ажиллагааг 2016 оны 6 дугаар сарын 20-нд багтаан эхлүүлэхтэй холбогдуулан Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд Эрүүл мэндийн даатгалын сангаас “Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ”-нд зориулан зарцуулахаар УНТЭ-ийн төсөвт тусгасан 2.8 тэрбум төгрөгийг гэрээ байгуулан, шинэчилсэн хуваарь гарган санхүүжүүлэхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгалаа.

 

Дуусаагүй барилгын ажлыг дуусгах, холбогдох санхүүжилтийг шийдвэрлэх Засгийн газрын тогтоол батлагдсанаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар нэмэгдэж, үйл ажиллагаа сайжрах ач холбогдолтой гэж үзлээ.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
сонгууль эхэлж, санал авахтай холбогдуулан энэ эмнэлгийг нээж ард түмний толгойг угааж санал авах арга заль гаргаж байна. Урд нь төсөвгүй , эсвэл шүүх болгоно гээд буруу хараад нүдээ аниад суугаад байсан биздээ . энэ бол сонгуулийн шоу болжээ
2016-06-13
irgen:
shoron bolgoh gej 2 terbum,butsaagaad hevend ni oruulah gej 2 terbum,tuhuurumj zasah gej 1 terbum niileed 5 terbum buyu 5 tsetserleg 1000 huuhed yavah bolomjtoi boloh bailaa,herev irgen bi ingesen bol 10-15 jil shorond,AN-n gishuudiin shiitgel IH HURLYN GISHUUN boloh iim buzruudiig songoson ard tumeng uhaantai l geh baihdaa.
2016-06-13
Өвгөн:
Хэнээтэй хүний балаг аа гэж. Тэмүүжин гэж балай шорон болгоно гэж хэнээрхэй гүй бол аль 3 жилийн өмнө ашиглалтанд орчихсон хүн зоны минь эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хувь нэмэрээ оруулаад явж байх байгууламж шүү дээ. Зөвхөн энэ эмнэлгийн барилга ,томографи шатаасан аппарат төлбөрийг тооцвол Тэмүүжин өөрөө гэмт хэрэгтэн шүү дээ
2016-06-13