Шварценеггерийн хүү хуримаа хийнэ
2016-06-13

Холливуудын нэрт жүжигчин Арнольд Шварценеггерийн хүү Патрик Шварценеггер тун удахгүй хуримаа хийхээр болсон талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ.

 

22 настай Патрик өнгөрсөн хоёрдугаар сараас өөрөөсөө гурван насаар дүү Абби Чампин гэх бүсгүйтэй үерхэх болсон юм.

 

Саяхан Патрик найз охиндоо гэрлэх санал тавьсан талаар түүний дотны найз “TMZ” сайтад ярьжээ. Тэрбээр “Абби хуримаа хийхийг их хүсч байгаа. Саяхан Абби Шварценеггерийн гэр бүлтэй уулзсан. Мэдээж уулзалт амжилттай болсон” гэж хэлсэн байна. Хос Шварценеггерийн Калифорни мужид байрлах тансаг харшид хамтран амьдардаг юм.

 

Патрик өмнө нь дуучин Майли Сайрустай болзож, хос сүй тавихаасаа өмнө салсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин