“А Sound” хамтлаг симфони оркестртэй тоглоно
2016-06-13

Амьд хөгжмийн “А Sound” хамтлаг 10 жилийн ойгоо угтан “Yesterday” хэмээх тоглолтоо хийх гэж байна.  Тус хамтлагийнхан симфони оркестртэй хамтран тоглохоор эл тоглолт онцлогтой ажээ.

 

Энэхүү тоглолтоор тус хамтлагийнхан “Битлз” хамтлагийн дуунуудыг Монголын залуу симфони оркeстртэй хамтран сонордуулах юм байна. Симфони оркестрыг Улсын филармонийн удирдаач Д.Нямдаш удирдах юм. Мөн уг концертод тоглогдох дууны хөрвүүлэг, найруулгыг жазз хөгжмийн “Kush & Oyuka” хамтлаг хийсэн аж.

 

Дашрамд дуулгахад “A Sound” хамтлаг тун удахгүй 10 жилийн ойдоо зориулан шинэхэн цомог гаргаж, бие даасан тоглолт хийхээр ажиллаж байна.

 

“Yesterday” тоглолт энэ сарын 17-нд Улаанбаатар чуулгын тайзнаа болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин