“Харгиа”-г хаах үүрэг өгчээ
2016-06-14

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхэн Туул гол орчмын бодит байдалтай газар дээр нь танилцсан байна. Биокомбинат, Шувуун фабрик, Өлзийт орчимд компаниуд карьер болон арьс ширний үйлдвэрүүдээс гарч буй бохир хаягдал нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэсэн гомдол нийслэлийн Хан-Уул дүүргийн оршин суугчдаас ирсэн юм.

 

 

Ноос болон арьс шир боловсруулах 25 үйлдвэрээс хром, сульфат зэрэг хорт бодис бүхий бохир гардаг. Уг бохирыг Улаанбаатар хотын салхин талд байрлах “Харгиа” цэвэрлэх байгууламж цэвэрлэгээ хийн шүүдэг хэдий ч орчныхоо агаар, ус, газарт нөлөөлсөөр байна. Мөн хуулиараа цэвэрлэх байгууламжийн орчны 500 метрээс дотогш аж ахуйн нэгж, иргэнд газар өмчлүүлэхгүй заалттай.  Гэвч эг заалтыг зөрчин газар олгон, барилга баригджээ.

 

Энэ бүхэнтэй танилцсан Шадар сайд Ц.Оюунбаатар “Харгиа” цэвэрлэх байгууламжийг хаах үүргийг МХЕГ-ынханд газар дээр нь өгчээ.  Тэрбээр “Арьс ширний үйлдвэрүүдийн бохирыг шийдвэрлэхгүй бол ийм ханхийсэн үнэртэй орчинд иргэд амьдарч болохгүй. Үйлдвэрүүдийн эрх ашиг, цөөн хэдэн төгрөгөөс иргэдийн эрүүл мэндийг хохироохгүй. Эдгээр асуудлаар Улсын онцгой комиссоор оруулж удахгүй хэлэлцэнэ” гэжээ. 

Shuud.mn
Сонин хачин
Hun:
Haalaa geed ashigtai bishdee naana chin hiigddeg ajil oldog mongo ni irgediin gar deerl tsever ochdog yumashde muusain uls turchid oort ni ashiggui bolohor haah yuml yrih yum daa
2016-06-14
Зочин:
Сонгуулиа гэж. АН ч тэр МАН ч тэр Сонгууль болохоор хануулын арьсны уйлдвэрээр шоу хийх юм. Енгерсен 4 жилд хаагаагуй байж одоо л ухаан орж гэнэ. Малнууд
2016-06-14