С.Анударийг дурсана
2016-06-14

 Монголын анхны панк рок, авангард өгүүллэгийн зохиолч, философич “С.Анударийг дурсах үдэш” чөлөөт уулзалт, урлагийн тоглолтыг түүний нөхөд зохион байгуулахаар болжээ. С.Анударь 1973 оны зургадугаар сарын 19-нд Улаанбаатар хотноо төрсөн. Түүний төрсөн өдрөөр дээрхи уулзалтыг зохион байгуулах юм байна.

 

Тус уулзалтын үеэр түүний амьд ахуйн бичлэгийг үзүүлэхээс гадна “Нисванис”, “Purgatory Destroyers” зэрэг хамтлаг ая дуугаа өргөх ажээ. Түүнчлэн уулзалт тасалбаргүй бөгөөд, С.Анударийг мэддэг, түүний зохиолыг уншдаг хэн бүхэнд чөлөөтэй юм байна.

 

С.Анударийн "4 биш 4" гэдэг туужид түүний 1989-1993 онуудад бичсэн зүйлүүд орсон бөгөөд түүний бичиж байсан энэхүү туужийг гар бичмэлээс нь хамт суралцаж байсан ангийн анд нар нь 1996 онд хэвлүүлсэн. Мөн “Нисванис” хамтлаг түүнд зориулж “Хүчилтөрөгч” цомогтоо “Тэр ойлгожээ...Тэгээд явжээ” хэмээх дууг бүтээсэн бол яруу найрагч Галсансүх “Би маргааш мэндэлчихсэн.... харин умайндаа даарахгүй” хэмээх шүлэг зохиосон  байдаг.

 

“С.Анударийг дурсах үдэш” уулзалт энэ сарын 19-нд Орос элчингийн чанх урд байрлах “Twin tower”-ийн 1 давхарт байрлах “BEER HOUSE”-д болох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин