Туркт дахин халдлага гарчээ
2016-06-14

Туркийн Тунжел мужийн Оважик хотноо хүчтэй дэлбэрэлт болсон талаар “www.aljazeera.com” мэдээллээ.

 

“Халдлагаар есөн хүн гэмтсэн” талаар тус хотын Цагдаагийн газраас мэдээлэв.

 

“Тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин Оважик хотын шүүхийн байрны ойролцоо гэнэт дэлбэрсэн” хэмээн гэрчүүд ярьжээ. Одоогоор уг халдлагыг хэн захиалсан болох нь нууц байна.

 

Эрх баригчид энэхүү халдлагын ард Курдын ажилчны намын дэмжигчид эвсэл Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл бий хэмээн мэдэгджээ.

 

Долоохон хоногийн хугацаанд тус улсад гурван халдлага боллоо. Истанбул хотноо болсон халдлагаар 11 хүн амиа алдсан юм. Уг халдлагаас хоёр өдрийн дараа Мидьят хотноо халдлага гарч, гурван хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин