ЭЕШ өнөөдөр эхэлнэ
2016-06-15

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн ЭЕШ өнөөдөр орон даяар эхэлж байна. ЭЕШ монгол хэл бичиг, Монголын түүх гэсэн хичээлүүдээр эхэлж буй юм. Шалгалт Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан хуваарийн дагуу энэ сарын 19-ныг хүртэл явагдана.

 

 

Энэ жил ЭЕШ-ын журамд монгол хэл ,англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг нэмж оруулсан байсан. Гэвч нийслэлийн шалгалт авах байранд тоног төхөөрөмжийг суурилуулж амжаагүй шалтгаанаар сонсох чадварын даалгаврыг хассан байна. Хөдөө орон нутагт тоног төхөөрөмжийг суурилуулсан учраас уг сорилыг авах аж. Гэхдээ энэ нь шалгуулагчдын оноонд нөлөөлөхгүй юм байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин