Францад халдлага гарчээ
2016-06-15

Францын Магнанвилле хотноо өчигдөр халдлага гарч, цагдаагийн хоёр ажилтан амиа алдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Нэг этгээд шөнийн эргүүл хийж байсан хоёр цагдаагийн ажилтанг хутгалаад зугтаажээ. Цагдаагийнхан шуурхай ажилласны үр дүнд халдлага үйлдсэн этгээдийн нуугдаж буй байшинг бүсэлж, дайран орсон байна.

 

“Тусгай ажиллагааны үеэр гэмт этгээдийг устгасан” хэмээн Магнанвилле хотын Цагдаагийн газраас мэдээлэв. Халдлага үйлдсэн этгээдийг Ларосси Аббалла гэдэг аж. Тэрээр 25 настай аж. Аббалла Францын иргэн ч исламын шашны бүлэглэлийн гишүүн учир цагдаагийнхан хяналтадаа авсан байжээ.

 

Аббалла халдлага үйлдэхээсээ өмнө твиттер хуудастаа “Халифын вант улсад үнэнч байх болно” хэмээн жиргэжээ. Залууг тус бүлэглэлтэй холбоотой эсэхийг тодруулахаар ажиллаж байна.  

 

Уг халдлагын дараа Ерөнхийлөгч Франсуа Олланд “Энэ бол террорист халдлага” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
laluudaas zaigaa barih hergtei ymuu daa er ni
2016-06-15