Рианна аавыгаа баярлуулав
2016-06-15

Дуучин Рианна аав Роналдо Фентэд харш бэлэглэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Уг харш 1.8 сая ам.долларын үнэтэй бөгөөд Карибын тэнгист байрладаг гэнэ.  Рианнагийн аавын хөрш дуучин Бейонси, Жанет Жексон, “The X Factor” шоуны ерөнхий шүүгч Саймон Коуэлл  болон жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар аж.

 

Дуучин бүсгүй аавтайгаа авахуулсан зургаа инстаграмдаа байршуулаад “Аавыгаа баярлуулах их дуртай. Хамгийн сүүлд хэзээ аавыгаа баярлуулсанаа санахгүй байна” гэж бичжээ.

 

Хариуд нь Роналдо твиттертээ “Гайхалтай бэлэг” хэмээн жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин