Уилъям “Attitude” сэтгүүлийг чимэв
2016-06-16

Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъям “Attitude” сэтгүүлийн шинэ дугаарт ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ханхүү 2013 оноос хойш анх удаагаа ганцаараа сэтгүүлд зургаа авахуулж байна. Өмнө нь Британийн “Vogue”, “SUN” сэтгүүлд гэр бүлийнхээ хамтаар зургаа авахуулж байсан билээ.

 

Уилъям тус сэтгүүлд өгсөн товчхон ярилцлагынхаа үеэр Орландогийн халдлагын хохирогчдод эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрбээр “Халдлагаар олон хүн амиа алдсан гэдгийг сонсоод их цочирдсон. Аюул биднээс хол байгаасай хэмээн залбирч сууна” гэж хэлжээ.

 

Ханхүүгээс ижил хүйстэн, бэлгийн цөөнхийн тухай асуухад “Бэлгийн чиг хандлага зэргээс нь хүнийг ялгаварлан гадуурхах нь хууль бус. Бид нэг нэгнээ хүндэтгэх ёстой. Унасан үед нь босгох хэрэгтэй. Нэг нэгнээ хүлээн зөвшөөрсөн цагт энэ дэлхий илүү амар хялбар болно” хэмээн Уилъям хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин