Парламентын гишүүнийг хөнөөжээ
2016-06-17

Их Британийн парламентын гишүүн Жо Коксыг Баруун Йоркширийн Бирстолл хотноо дэмжигчидтэйгээ уулзах үед нэг этгээд халдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гишүүнийг хоёр удаа буудаж, хутгалсан байна.  Тэрээр эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алджээ.

 

Цагдаагийнхан шуурхай ажилласны үр дүнд гишүүнийг хөнөөсөн этгээдийг Бирстолл хотын Төв номын сангийн ойролцоогоос баривчилжээ. “Баригдсан этгээдийг Томми Майр гэдэг. 52 настай. Тодорхой эрхэлсэн ажилгүй. Сэтгэцийн хувьд тогтворгүй” хэмээн цагдаагийн газраас мэдээлсэн байна.

 

Уг хэргийн дараа Ерөнхий сайд Дэвид Камерон “Британи Европын холбооноос гарах нь зөв үү, буруу юу” гэх олон нийтийн санал асуулга явуулах өдрийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Иргэд гишүүний гэрийн гадна цэцэг өргөж, эмгэнэл илэрхийсэн байна. Мөн Ажилчны намын гишүүд, дэмжигчид Кокст хүндэтгэл үзүүлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин