Нэр дэвшигчид шударга өрсөлдөнө гэж хэлснээ мартжээ
2016-06-17

 

Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаа энэ сарын 11-нд эхэлсэн. 18 хоногийн хугацаанд үргэлжлэх сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд өрсөлдөгчид нэгнийхээ сурталчилгааны самбарыг урсан асуудал гараад байгаа. Тэр дундаа Арчилсан нам болон нэр дэвшигчдийнх нь сурталчилгааны самбарыг урсан хэрэг өдөр бүр гарч байгаа юм. Өчигдөр орой Ардчилсан намын дарга З.Энхболдын сурталчилгааны самбарыг урсан бол өмнө нь Б.Болор, М.Зоригт гээд ардчилсан намаас нэр дэвшигчдийн сурталчигааны самбарыг урсан юм. 

 

Уг нь сонгуулийн сурталчилгаа эхлэхэд нэр дэвшигчид шударга өрсөлдье гэж уриалж байсан ч энэ мэт хэрэг гарсаар байгаа юм. Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жил засаг барихдаа хийсэн бүтээн байгуулалтыг харлуулж, үгүйсгэх орлодлого гарсаар байна.

 

Тэгвэл энэ мэтээр хүний сурталчилгааны самбарыг урж тасдаж буй иргэдийн үйлдэлд цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцохоор болжээ.

 



Сонгуулийн тухай хуулийн 78.11-д Энэ хуулийн 78.10-т (Сонгуулийн сурталчилгааны самбарыг хууль бусаар устгах, гэмтээх, бохирдуулахыг хориглоно) заасныг зөрчсөн аливаа этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тиймээс иргэд сурталчилгааны самбарыг урж буй хүмүүсийн талаар мэдээлэл холбогдох газарт өгч болох юм байна.

 

 

Эх сурвалж:  /Ардчилсан Намын сонгуулийн төв штаб/

Shuud.mn
Сонин хачин
cccccccccccccc:
xuts teneg maluud xubxairaad xooson umxii unerl,eed xebt
2016-06-17
Зочин:
Энэ сурталчилгаануудыг ийм олгож байгаа бол Иргэд үнэн голоосоо Ардчилсан намын новшнуудыг үзэн ядаж байна гэсэн үг шүү дээ.
2016-06-17
cccccccccccccc:
xuts teneg maluud xubxairaad xooson umxii unerl,eed xebt