Тэйлор найз залуугаа танилцуулав
2016-06-19

Дуучин Тэйлор Свифт өөрийн твиттертээ хуудсаараа дамжуулан шинэ найз залуугаа танилцуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр саяхнаас Британийн жүжигчин Том Хиддлтон гэгчтэй уулзах болсон юм.

 

Тэд өнгөрсөн амралтын өдөр Ирландад байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөнөөр хэвлэлийнхэн тэднийг холбох болжээ. Гэхдээ хос өнөөг хүртэл харилцаагаа хэвлэлийнхээс нууцалж байсан юм.

 

Дуучин бүсгүй өчигдөр “Та бүхнээс хувийн амьдралаа нууцлах хэцүү юм. Би шинэ хайртайгаа учирсан” хэмээн жиргэжээ. Уг жиргээний дор дуучны нэгэн фэн “Таны дурлалт залуу Том Хиддлтон мөн биз дээ” хэмээн бичихэд Тэйлор “Тийм” хэмээн хариулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин