Белгийн гүнж хуримаа хийлээ
2016-06-20

 

Бельгийн гүнж Алекс де Лигне өчигдөр хуримаа хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Загвар зохион бүтээгч Жералд Уателет гэх залуутай гэрлэсэн байна.

 

Уг хуримын ёслол Шота хотын Христийн сүмд болсон байна. Хуримын ёслолыг үзэхээр 1000 гаруй хүн хүрэлцэн иржээ. Хос 2012 оноос болзож, өнгөрсөн онд сүй тавьцгаасан байна.

 

Бельгийн эзэн хаан Филип хуримын үеэр "Охин минь үлгэрийн дагина шиг үзэсгэлэнтэй харагдаж байна. Заавал сайхан амьдраарай” гэж хэлжээ.

 

Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъям гэргий Кейт Миддлтон нар уг хуриманд оролцох байсан ч улсын ажлын улмаас Бельгид хүрэлцэн ирж чадаагүй гэнэ. Тэд гүнжээс уучлалт гуйж, баярын цахилгаан илгээсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин