Завь осолдож, 14 хүүхэд амиа алджээ
2016-06-20

ОХУ-ын Карелия хотын Сямозеро нууранд завь осолдсоны улмаас бага насны 14 хүүхэд амиа алдсан талаар “TASS” агентлаг мэдээллээ. Нууранд хоёр завиар 47 хүүхэд болон дөрвөн том хүн зорчиж явжээ. Аврагчид шуурхай ажиллаж, 33 хүнийг аварч, эмнэлэгт хүргэсэн байна. 12 хүүхдийн биеийн байдал хүнд байгааг орон нутгийн Эрүүл мэндийн төвөөс мэдээлсэн аж.

 

Ослын газар 350 орчим аврагч ажиллаж буй бөгөөд амиа алдсан хүүхдүүдийн цогцсыг Москва хот руу хүргэсэн байна. Амиа алдагсад бүгдээрээ нийслэлийн иргэд байжээ.

 

Уг үйл явдалтай холбогдуулан өнөөдөр Орос даяар гашуудал зарлаж, Кремлийн ордны өмнө байрлах ОХУ-ын Төрийн далбааг хагас бөхийлгөсөн байна.  Цагдаагийнхан осолтой холбогдуулан хүүхдүүдийн амарч байсан зуслангийн захирал, гүйцэтгэх захирал болон нуурын аяллыг зохион байгуулсан менежерийг баривчилжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин