БҮТ шалгалтын хариуг задалсан уу
2016-06-20

 

Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу задарсан талаар мэдээлэл гараад байна. Энэ талаар Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ, “Шинэ зуун” сургуулийн математикийн багш Х.Сайнбилэг, Нийслэлийн 113 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Г.Мандах нарын хүмүүс мэдээлэл хийлээ.

 

Энэ сарын 15-наас 19-ны хооронд  элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар явагдаж дууссан.  Улсын хэмжээнд  энэ жил  нийт 37800 шалгуулагч ЭЕШ өгчээ. Гэвч элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр шалгалтын материалын хариу задарсан гэх мэдээлэл гараад буй юм.

 

Энэ талаар “Шинэ зуун” сургуулийн математикийн багш Х.Сайнбилэг “ЭЕШ-ын явцад тест тарсан, хариу задарсан зэрэг мэдээлэл өмнөх жилүүдэд ч гардаг байсан. Гэвч үүнийг би худал мэдээлэл, тест задрах ямар  ч боломжгүй гэдгийг хүүхдүүддээ байнга хэлдэг байсан юм. Гэтэл энэ жилийн математикийн шалгалтын дараа нэг шавь маань бид олон сар үнэнчээр бэлдээд орж байхад тестийн хариу аль хэдийн задарчихсан байна. Зарим хүүхдүүд шалгалтаа өгч гарч ирээд ийм амархан байсан юм уу гээд инээлдээд ярьж байна гээд уйлаад залгасан.  Тэгээд надад фэйсбүүк мессенжерээр бар код явуулсан юм. Энэ нь ямар учиртай юм бэ гээд Б хувилбарын даалгаврыг нь бодоод үзсэн чинь тухайн бар кодон дээр байгаа хариу нь яг таарч байсан. ЭЕШ-ын С хувилбарын бодолтыг нь хийгээд үзэхээр бар кодон дээрхи тооны нэг нь л зөрсөн. Бусад нь бүгд таарсан. А хувилбар нь хоёр л зөрсөн. Тэгэхээр би ингэж бодож байна. Боловсролын үнэлгээний төв орон даяар энэхүү шалгалтыг зохион байгуулах гэж маш их хөдөлмөрлөдөг. Гэтэл дунд нь ажиллаж байгаа нэг хүн хэдхэн төгрөгийн хойноос болоод хариуг нь тарааж тэр их ажил хөдөлмөрийг үгүй хийж байна. Цаана нь бас хүүхдийн итгэл, багш нарын хөдөлмөр ч талаар болж байна шүү дээ. Надтай нэг математикийн багш холбогдсон. Тэр багш нэрээ, сургуулиа нууцлахыг хүссэн. Математикийн шалгалт болохоос өмнө 10.23 цагт надаас давтлага авдаг хүүхэд над руу фэйсбүүкээр зураг явуулсан. Тэр зураг нь нөгөө задарсан даалгавар нь байсан юм билээ. Би шавиа бодоод шалгалтын даалгаврыг нь бодоод хариуг нь явуулсан. Явуулсны дараа шалгалтын хариу яг таарч байсан гэж хэлсэн. Энэ мэтчилэн нотлох баримт гарч ирээд байна. Үнэлгээний төв бол маш их хичээж ажилласан. Шударга зохион байгуулах гэж маш их хөдөлмөрлөсөн гэдгийг үнэлж байна. Гэхдээ та нарын дунд ажиллаж байгаа нэг хүн шалгалтын хариуг задласан байгаа учраас та бүхэн үүнд хяналт тавиад Тагнуулын ерөнхий газартай хамтран энэ бар код хэрхэн гарч ирсэн бэ гэдгийг тогтоож тайлбар хийгээсэй гэж хүсмээр байна” хэмээв.

 

Харин эцэг эхчүүд болон сурагч ийнхүү ярьж байна.

 

Хариу нь яг таарч байсан

 

113 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Г.Мандах

 

-ЭЕШ эхлэхээс өмнөхөн надад манай зарим найзуудаас шалгалтын хариу задарсан талаар фэйсбүүкээр маш олон мэдээлэл ирсэн. Тухайн үед би итгээгүй. Тийм ч учраас цагдаагийн байгууллагад хандаагүй. Улсын хэмжээнд маш өндөр зохион байгуулалттай явагдаж байгаа шалгалтын хариу яасан гэж тийм амархан тарах вий дээ гэж бодсон. Тэгээд ангийнхандаа худлаа зүйлд мөнгө үрэх шаардлагагүй гэдгийг хэлж бат итгэлтэй байлаа. Тэгсэн харин сүүлдээ химийн шалгалтын хариу таараад, нөгөө хариуг нь худалдаж авсан хүүхдүүд яг таарч байсан. Одоо 800 авсан байхаа гэдэг зүйлийг хэлж байсан учраас өөрийн эрхгүй мөнгө хайж олоод тэр хариуг нь олж аваад би ч гэсэн 800 оноог авдаг байж гэж битүүхэндээ атаархаж л байсан. Миний адил МУИС, МУБИС-т ороод цааш цаашдаа маш олон сайхан мөрөөдөлдөө хүрнэ гэсэн маш олон хүүхдүүд байсан. Бидний энэ дэврүүн мөрөөдлийг ийм өчүүхэн зүйлээр алга болгосонд харамсаж байна. Үнэхээр ЭЕШ ийм худлаа болчихсон юм уу. Хэн нэгэн хүн үүнд тайлбар хийгээсэй гэж хүсэж байна. Манай нэг найз хэлж байсан. Би 7 элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн. Үүний 3 нь л хяналттай авсан. Бусад шалгалтын үед багш нар нь утсаараа фэйсбүүк ухаад хуулж байна уу эсэхэд огт анхаарал тавиагүй гэж хэлсэн.  Энэ завшааныг ашиглаад зарим нь утсаараа фэйсбүүкээр дамжуулан багш руугаа бодлоо явуулж тусламж хүсэж байсан гэж ч яриад байгаа. Энэ үнэхээр шударга биш.

 

Бүх хичээлийн хариу задарсан

 

Д.Хишигдэлгэр /эцэг эх/

 

-Манай охин энэ жил Их засаг их сургуулийн лицей сургуулийн 12 дугаар ангийг төгсөж байгаа. ЭЕШ-аа өгч гарч ирээд “Ээжээ та надад сургалтын төлбөр бэлдэж байсан дор бол 500 мянган төгрөгөөр тэр хариуг нь худалдаад авчихсан бол илүү амар байж дээ” гэж хэлсэн. Шалгалт эхлэхээс 10 минутын өмнө шалгалт өгөх танхимд байсан бүх хүүхдүүд гар утсаараа дамжуулан даалгаврын хариуг хүлээж авсан байсан гэсэн. 16-хан настай охин маань нүдэнд нь нулимс цийлэгнээд “ээжээ шударга юм гэж байдаг юм уу” гэж байсан. Энэ бүхнийг хараад би эх хүний хувьд ЭЕШ-ыг хууль бус явуулсан гэж үзэж байна. Өнөөдөр шалгалтыг худлаа авлаа. Маргааш дипломыг ч хууль бусаар авна. Шударга юм гэж байдаг юм уу. Монголд сурах шаардлага байна уу. Хими, математик гэлтгүй бүх хичээлийн хариу задарсан. Үүнийг би хариуцлагатай хэлнэ. Би БҮТ-д очоод энэ асуудлыг хэлэхэд “Онц хүнд гэмт хэргийн хэлтсийн дарга Б.Баярсайхан гэдэг хүнд албан тоот явуулсан. Мөн тагнуулд албан тоот явуулсан. Бид энэ хариу тараасан хүмүүсийг эрэн сурвалжилж байгаа. Одоо ч гэсэн тагнуулын хамгаалалтан дор манай ажилчид ажиллаж байна. Хариу задрах ямар ч боломжгүй” гэсэн. Тэндээс гараад би өөрийн багш найзаараа охинд маань таарсан даалгаврыг бодуулсан чинь нөгөө тараасан гээд байгаа хариутай нь харьцуулахад яг таарч байсан. Ийм л байна.

 

Нэг бариант нь 50 мянга гэсэн

 

Д. Наранжаргал /эцэг эх/

 

-Манай хүүхэд 17 дугаар сургууль дээр 23, 24 дүгээр сургуулийн хүүхдүүдтэй хамт шалгалт өгсөн. Математикийн шалгалт нь үнэндээ хүнд юм ирсэн учраас цагтаа амжихгүй сүүлийн даалгавруудыг тааж бөглөсөн гэж хэлсэн. Тэгсэн худалдаж авсан хүүхдүүд нь 20-хон минутад бөглөчихөөд унтаж өнгөрүүлсэн гэсэн. Худалдаж авсан гэдэг нь бар код нь таарч байгаагаар нотлогдож байна. Манай хүүхэд англи хэл, математик, хими биологи гэсэн дөрвөн хичээлээр шалгалт өгсөн. Бүх шалгалтан дээр нь хариу нь задарсан зүйл ажиглагдсан гэсэн. Ангийнх нь хүүхдүүд урд өдөр нь хариуг нь явуулаад нэг бариант нь 50 мянгаар зарна гэж байсан гэнэ. Тэгэхэд нь би худлаа гээд авхуулаагүй. Одоо бол авхуулаагүй дээ харамсаж байна. Хүн л юм чинь хэн ч гэсэн 800 оноо авахыг л хүснэ шүү дээ. Математикийн шалгалт хүнд байсан ч хангалттай 700 оноо авахаар хийсэн гэсэн. Гэтэл 800 оноо авсан хүүхэд зөндөө гараад ирвэл манай хүүхдийн байр доошлоод л явчихна шүү дээ. Би хувьдаа БҮТ-өөс л хүмүүс тараасан гэж бодож байна. Өөр тараах боломж байхгүй. Тэр хүмүүстэй л хариуцлага тооцох хэрэгтэй. Би БҮТ-д хандана. Хүүхдийнхээ эрх ашгийн төлөө явна. Зүгээр орхихгүй.

 

Эцэг эхчүүд шалгалтын задарсан  гэх хариулт, баримтуудыг хавсарган боловсролын үнэлгээний төвд хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.  Мөн энэ асуудлыг хуулийн байгууллагатай хамтран шийдэж өгөх хүслэтийг тавьж байлаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
бб:
Арай ч дээ нээрээ
2016-06-28
бб:
Арай ч дээ нээрээ
2016-06-28
shudarga irgen:
gants negeeree ingej duugaraad vr dvnd hvrehgvi ee shudargaar shalgalttai ogsonuud ne talbai deer jagssan ne deeree
2016-06-25
erdene:
shalgaltiig ne dahiad ybuulaach hairan hvvhdvvdiin hvch hodolmor hariutslaga aldsan yamnii said ogtsor
2016-06-25
Иргэн:
ЭЕШ ГЭЖ АВАХ БОЛСНООС ХОЙШ АНХ УДАА ИЙМ ЗАВААН ЗҮЙЛ ГАРЧ БАЙНА. ГАНТӨМӨР САЙДТАН ШИНЭЧЛЭЛ ГЭЖ ХУУЧИН ЗҮЙЛИЙГ ХУДЛАА ШОУДАЖ БАЙХЫН ОРОНД ҮНДСЭН АЖЛАА ХИЙЖ БАЙСАН БОЛ ИЙМ ЮМ ГАРАХГҮЙ БАЙСАН ДАА. МЭРГЭЖЛИЙН БУС САЙДАА ГЭЖ.
2016-06-23
hhh:
bvh hariu zadartsan ym jn bvgdiig n l ahij awsan n shudarga sht xairan tsag hugatsaa hvch hodolmor
2016-06-22
Зочин:
ene bolovsroliin ynelgeenii oviin ajilchdiig tsagdaa avilgatai AtG shalgah heregtei
2016-06-21
.....:
Hen dahij ogij baidgin.
2016-06-21
suragch:
thh araichdee l gemeer bna odoo bidnii buh husel dream navs unalaa
2016-06-21
Цц:
Ийм байхад мөрөөдөх ч хэрэг алга
2016-06-21
Зочин:
Zadarsan ni vnen gseen daxij ogsn l deer
2016-06-21
Зочин:
Daxij ogsn ni deer
2016-06-21
Зочин:
Daxij ogsn ni deer
2016-06-21
зочин:
Ugaasaa gantshan mat ch geltgvv bvh hicheliin EYSHuudiig dahij awsan ni deer. Ene muuhai hereg ni vnen ch bsan hudlaa ch bsan 30n heden myangan hvvhdvvdiin segtgel tegej l amrana!
2016-06-20
зочин:
Хайран хүүхдүүдийг ямар ч итгэл урамгүй болгочихож бгаа бхгүй юу!!!!
2016-06-20
suragch:
thh araichdee l gemeer bna odoo bidnii buh husel dream navs unalaa
зочин:
Арай дэндүү юмаа өнөөдрийн нийгэм яачихсан юм бээ? Тэр худалдаж авсан хүүхдүүд нь хүртэл ямар муухай сэтгэлтэй шударга бус юм бэ! ийм байвал нийгэм хөгжих нь битгий хэл одоогийн муу бдлаасаа ч навс унана шдэ! арчаагүү юма үнэхээр хэлэх ч муу үг алга!
2016-06-20
Зочин:
ene unen bol busad orond iim zuilees bolj Bolobsroliin said ogtsroh estoi .manaih haramsaltai ni ooriigoo hamgaalsan tailbar heleed alban tusnaalaasaa salah ni gej uhtlee aigaad bertegcnin tsarailaad nuugdaad arcnaagui tsarailaad baij baigaa daa
2016-06-20
Зочин:
kkk yun utas oroh be, hudlaa yriad,,,, sain hiisen bol hen dooshoo darahiin,,,, 94 onii konkurs bish, odoo bol jinhene medlegee shalguuldag bson bish uu,
2016-06-20
Зочин:
Эргүү малнуудаа шалгалтанд үхсэнээ хийж утас оруулсан малнууд вэ.
2016-06-20
Зочин:
Matematik geltgui himi niigem ntr ged buh hicheelud material ni zadarsan gj sonnsson shudraga bus ymaaaa ahij matematik himu nigem ntr ged hicheluuder ahuj avaaasai
2016-06-20
Батчимэг:
Задарсан нь үнэн гэж бодож байна. Манай хүүхэд ч бас шалгалт өгсөн хүүхдүүд утсаа хараад хуулаад байсан гэсэн.
2016-06-20
зочин:
математикийн хичээлийн шалгалтыг дахин авахаар болсон гээд байх юм. энэ үнэн болов уу.
2016-06-20
Зочин:
Чаддаг мэддэг хүүхэд бүхий л амьдралынхаа туршид чадсаар мэдсээр л байдаг юм. Зарга заалхай хийдэг хүмүүс насан туршдаа л тэгж явдаг. Ер нь чадаж, мэдэж амьдрах нь нэр төртэй сэтгэл хангалуун байдаг юм шүү дээ.
2016-06-20
Нэргүй:
Арай дэндлээ. Гантөмөр, Отгонбагана, Энхцэнгэл нар олон сургууль, цэцэрлэгийн удирдлагын ажлыг уландаа гишгэн гомдоож, ажлын байрыг нь булаан авч зарсан луйварчид шүү дэ. АН-ын луйварчидад дахин боломж бүү олго.
2016-06-20
Zochin:
Манай боловсролын байгууллагууд нэг иймэрхүү аргаар ажиллаад бга шүү дэ. Бүх шатандаа худал ярьж, бусдыг гомдоож, авилга авч л бдаг. Мэлсэн ч мэдээгүй юм шиг л ибдаг нь нууц биш шүү дж. Арай дэндүү. Тэгээл Гантөмөрийг сайн ажилласан гэх үү. Бат-Үүлийн багийн Энхцэнгэл, Отгонбагана нарыг сайн ажилласан гэх үү. Эцэст нь хүүхдүүдээр тоглов
2016-06-20
Зочин:
800 onoo avsan buh suragchidiig dahin shalgahad l bolno ... muusain luivarchid
2016-06-20
zochin:
ahiad avah heregtei ner mungutei hudaldaj avsan humuusees ahij avah ni shudraga
2016-06-20
Зочин:
Социализмын үед ч задардаг байсан шүү дээ. Таг нуугаад л өнгөрдөг байсан
2016-06-20
Зочин:
BYT-n LALRUUDIIG SHUUD HAL BUGDIIG HORI
2016-06-20