Н.Бүргэдааг нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргав
2016-06-21

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.8 дахь заалтаар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар шийтгэврээр тогтоогдсон тул Улсын Их Хурлын сонгуулийн 11 дүгээр тойрогт Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвшигч Нанзадын Бүргэдааг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргалаа.

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 11 тойргийн саналын хуудсыг хэвлэж, хүргүүлсэн тул Сонгуулийн тухай хуулийн 132.2-т заасны дагуу Нанзадын Бүргэдаад өгсөн саналыг сонгуулийн дүнд оруулан тооцохгүй байхыг холбогдох Сонгуулийн хороодод даалгав.

 

Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдрийн хуралдаанаар сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, сонгуулийн явцыг ажиглах төрийн бус байгууллагуудыг бүртгэж, зөвшөөрөл олгох тухай, Техникийн тооллого хийх журам батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргав гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ah yagaad paaktlaad bn
2016-06-22
Zochin:
Shiidberee tabiachee tegbel unemshie
2016-06-22