Нэгдүгээр эмнэлгийн салбар амбулатори нээгдлээ
2016-06-22

Гэрэл зургийг MPA.MN

 

Засгийн газрын энэ сарын 12-ны өдрийн хуралдаанаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгад УНТЭ, Чингэлтэй дүүргийн ЭМТ ажиллуулах шийдвэрийг гаргасан билээ. Энэ шийдвэрийн дагуу өнөөдөр УНТЭ-ийн салбар амбулатори нээлтээ хийлээ.

 

Нээлтийн арга хэмжээнд Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, УНТЭ-ийн захирал Б.Бямбадорж болон эмч, ажилтнууд оролцов.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын Засгийн газар монгол хүн Монголдоо оношилгоо, эмчилгээ хийлгэх нөхцөлийг бүрдүүлэхээр эмнэлгийн тусламж, үйлчилгээний шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж буй. Монгол Улсын Засгийн газар 2015 онд Эрүүл мэндийн даатгалын хуулийг, 2016 онд Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж хэрэгжүүлж байна. Эдгээр хууль хэрэгжсэнээр эрүүл мэндийн салбарт эрх зүйн, эдийн засгийн, санхүүгийн, удирдлага зохион байгуулалтын бие даасан байдлыг хангах, зах зээлийн зарчмаар хөгжүүлэх боломжийг нээж, эмнэлгийн шинэчлэл шинэ шатанд гарч, тусламж үйлчилгээний чанар хүртээмж олон улсын зэрэгт хүрэх болно” гэв.

 

УНТЭ-ийн захирал Б.Бямбадорж  “Гурван хүн амтай манай улсад гурав дахь шатлалын эмнэлгийн ачаалал их. Бид ард иргэддээ эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна нийт эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулдаг. Тиймээс бид эмнэлгийн тусламж үйлчилгээгээ нэмэгдүүлэхээр “Нэг эмнэлэг хоёр жигүүр” төслөө Засгийн газарт танилцуулсан. Бидний санаачилгыг Ерөнхий сайд дэмжиж, өнөөдөр биеллээ олж байна. 90 жилийн түүх, дэг сургуультай манай хамт олон илүү өндөр бүтээмжтэй ажиллах болно гэдгээ амлаж байна”  гэлээ.

 

Улсын хэмжээний үзлэг, оношлогоог хийх тус амбулатори хүүхэд, эмэгтэйчүүд, гэмтэл зэрэг чиглэлээр иргэдэд үйлчилнэ. Мөн дүрс оношлогоо, MRI, эхо дуран гээд нэгдүгээр эмнэлэгт үзүүлдэг үйлчилгээнүүд энд төвлөрчээ.

 

Харин Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн тухайд хоёр сарын дараа тус барилгад нүүж ирэх гэнэ. Одоогоор эмнэлгийн засварын ажил үргэлжилж буй бөгөөд нийт 3.4 тэрбум төгрөгийг зарцуулж буй аж.

 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
emch:
sanal neg bnaaa...Temuujingeer zardaliig tuluul
2016-06-23
эмч:
Сонгуулийн өмнөх шоудоо. Нэгийнхэн их удахгүй дээ. Сонгуулийн дараа наад эмнэлэг чинь буцаад эзэндээ очно шүү дээ.
2016-06-23
emch:
sanal neg bnaaa...Temuujingeer zardaliig tuluul
эмч:
MRI - g эвдсэн Тэмүүжингээр төлбөрийг нь гаргуулсануу ашиглалтанд энэ аппарат орсонуу худлаа сонгуулийн өмнө шоудаж байгаа юмуу
2016-06-23
Зочин:
гурван хүн амтай????????????????????????????
2016-06-22