Үс засуулбал эд малын гарлагатай
2016-06-23

Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 23. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 18.  Бархасвадь гараг. Яруу эгшигт одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаан хулгана өдөр.Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Нэр өнгө. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой хэмээжээ.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малын гарлагатай.

Shuud.mn
Сонин хачин