30 саяын хохирлыг хэн төлөх вэ
2016-06-23

 

Хоёр өдрийн турш үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн зарим гудамж, талбай, айл өрхүүд усанд автлаа. Жилийн дөрвөн улирал ээлжлэх манай оронд зөвхөн  өчигдөр үер бууж байгаа нь энэ биш.  Жил бүрийн зун  үерийн амад буусан айлууд усанд автаж, амь насаараа хохирсон “гашуун” сургамж бидэнд бий. Тэгвэл энэ удаад ч иргэдийн хариуцлагагүй байдал дахин давтагдаж хэд хэдэн айл үер автлаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 8, 12, 17, 21 дүгээр хорооны  100 гаруй айл усанд автаж,  Рашаантын 7-12 дугаар гудамж үерийн гамшигт нэрвэгдэж,  Онцгой байдлын албанаас 40 хүн, дүүргийн албадаас 34 хүн, таван механизм, есөн автомашин, гурван мотопомптойгоор  шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. 


 
Энэ мэтчилэн иргэд өөрсдийн ухамсаргүй үйлдлээс болж гэр орноо усанд автуулж, эд хөрөнгөөрөө хохирдог түүх жил бүр л давтагдах болж. Цаашдаа ч тохиолдохгүй гэх баталгаагүй. Нэг үгээр хэлбэл,  үерийн даланд ойрхон буусан нь өөрсдийнх нь буруу гээд хэлчихэд  нэг их буруудахгүй биз. Өнөөгийн нийгэмд миний эрх бусдын эрхээр хязгаарлагдах учиртай. Гэтэл ухамсаргүй, хариуцлагагүй, аминчхан үзэлтэй ганц хүний уршгаар хэдхэн хоногийн өмнө ашиглалтад орсон автозам гэмтсэн жишээ ч байна.  


 
Энд нэгэн түүхийг эргэн сануулъя. Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.35 км иж бүрэн автозам  энэ сарын 06-нд бүрэн ашиглалтад орж, нийслэлчүүд зурайсан шинэхэн замаар зуслангаа зорьдог болсон. Гэтэл хэдэн өдөр үргэлжлэх орсон борооны улмаас замын тодорхой хэсэгт буюу доод Салхитын ам орчимд ус хуримтлагдан тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсч, замд эвдрэл гарчээ. Хамгийн хачирхалтай нь, ашиглалтад ороод 16 хонож буй уг замын эвдрэл  ганц хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой байсан гээд бод доо. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо доод Салхитын 1-16 тоотод оршин суугч  М гэгч үерийн ус зайлуулах хөндлөн хоолойг хааж, битүүлсний улмаас зам дээр нэлээд хэмжээний эвдрэл гарч, хашаа руу нь ус орсон ажээ.  Ганцхан аминчхан үзэл, хариуцлагагүй байдлаас болж Салхитын чиглэлийн замын хөдөлгөөн зогсч, бүхэл бүтэн бүтээн байгуулалт сүйдчихлээ. 30 сая төгрөгөөр улс хохиров. Өмнө нь ийм тохиолдол гарсан. Өнгөрсөн тавдугаар сард шар усны үер болоход мөн л ийм байдал үүссэн байх юм. 


 
Тухайн үед нийслэлийн Авто замын газраас иргэн М-тэй уулзаж, шугам хоолойг битүүлэхгүй байхыг удаа дараа хүсч, хашаан дотор нь ус зайлуулах хоолой татаж өгье гэсэн ч зөвшөөрөөгүй байна. Энэ мэтээр нэг иргэний буруутай үйлдлээс нэлээд хэдэн хүн хохирч, улсын төсвөөр хийсэн дэд бүтцийн бүтээн байгуулалт сүйдсээр байгаа юм. Ус цаг уурын хүрээлэнгээс ирэх долдугаар сард аадар бороо орно гэдгийг ард иргэдэд анхааруулж буй. Тиймээс үерийн аманд буусан айлууд өөрсдийнхөө болоод улс орноо боддог л бол ухамсартай байж, нүүхийг хүсье. Эцэст нь хэлэхэд, төр засгаа шүүмжлэн суухын оронд өөрсдөө иргэний үүргээ ухамсарлан хариуцлагатай байчих л даа. 
 

mminfo.mn

Н.Батзаяа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зам барихад эхлээд орчны судалгааг хийдэг. Газрын хэвгий налуу, огцом эргэлт, хөрсний бүтэц, ус зайлуулах шугам хоолойг хаанаас хааш нь татаж, хаанахын суваг шуудуу, гол ус руу холбохоо нарийн зураг төслийн дагуу шийддэг. Манай замын зураг, тооцоо, бүтээц, хийц гэж хэрэг алга. Нарны гүүр барьсан Япончуудаас эсвэл ядахдаа хөгжим бүжгийн урдуур зам тавьсан хятадуудаас сурмаар юм. Очиж хийсэн хийц, бүтээц, зургийг нь үзмээр юм. Ус зайлуулах шугам хоолойг маш зөв тооцож хийх ёстой. Манайхан энэ тал даар үнэндээ мэдлэг туршлага алга даа.
2016-06-23
Зочин:
yag unen
2016-06-23
Luka:
Ailiin xashaand zamiin usiig buulgaxaar xiisen zurag tusliin buruu shu de.
2016-06-23
Цой:
Хариуцлага гээч юм энэ улс оронд байна уу. Дээр дооргуй хариуцлаггуй болсоны гай энэ дээ. Сонгууль гэж солиорч байхаар хариуцлага гэдгийг бий болгомоор юм.
2016-06-23
Зочин:
Битгий солиор. Зам хааж буусан тэр тэнэг хөдөөний ОРКУУДЫГ зайлуул.
2016-06-23
irgen M-d:
irgen M Bat-uuliig shuuhed uguh heregtei sanaatai hunii umch ruu haldaj baina,hervee BAT-UULIIN hashaag irgen M ingesen bol huurhii hezeenii taliigaach ZORIGIIN araas yavsan
2016-06-23
BAT-UUL LALART:
BAT-UULEE hulhiny zam barichaad irged ruu chiheed baigaarai,us togtson ch zam evdreh yosgui,heden jil nuh garahgui geel hutsaad baisan,10 km zam barih munguur 1 km zam barij baigaa shuu LALRAA
2016-06-23
Хашлагагүй зам хэрэгтэй:
Нэгдүгээрт, анхнаас нь хашлагагүй зам хийх хэрэгтэй байсан. Лагерийн замд хашлага огт хэрэггүй. Ганц нэг машин замд зогсохоор болсон ч шороо руугаа гараад зогсчих зай талбайтай байх хэрэгтэй. Хоёрдугаарт, тэр нүхийг бөглөсөн хүнд буруу байхгүй. Замын усыг тэр нүхээр гаргаад тэр айлын хашаа руу шууд орохоор болгож зураг төсөл хийсэн тэнэгээр төлүүлэх хэрэгтэй. Нэг юм хийх гэж нөгөө хүний хашааг усанд автуулж байх албатай юу. Манайхаас өөр улсад ийм юм хийсэн бол шүүхээр заргалдаад явах байсан. Шүүх хуульгүй улсад өөрөө очоод бөглөхөөс өөр арга тэр хүнд байсан уу. Айлын хашааг үерийн усны зам болгож ашиглана гэж юу гэсэн үг вэ.
2016-06-23
Зочин:
yag unen
Зочин:
ter nowshiig tor shuuhed og
2016-06-23
Зочин:
TER LALARYG GAZAR DEER NI TSAASH NI KHARUULAACH . IIM MUUSAIN UKHERNUUD TER ORON NUTAGTAA ZAILAACH
2016-06-23
Зочин:
hun bolgond burhan hariutslag
2016-06-23
Зочин:
Буруу тоцоогүй зам бариулсанаараа шоучин худалч Бат үүл хүлээнэ шдээ.
2016-06-23