Евро:2016 Унгар-Португал
2016-06-23

Унгар 3-3 Португал

 

 

“Евро 2016”-ийн хэсгийн шатны хамгийн сонирхолтой тоглолт “F” хэсэгт боллоо. Тоглолтын эхнээс ширүүхэн ээлж дараалсан довтолгоонуудыг хийж эхэлсэн хоёр багийн эхний гоолыг Унгараас Золтан Гера тооны харьцааг нээж гоолдсон. Еврогийн түүхэнд хамгийн ахмад насандаа гоолдсон (38 нас, 256 хоног) 2 дахь тоглогч болсон.

 

Харин 42 дахь минутад Роналдугийн дамжуулалтаар Нани тэнцээний гоол оруулсан. Хоёрдугаар хагас эхлээд нэг их удалгүй Унгарын шигшээ багийн ахлагч Балаш Жужак чөлөөт цохилтоос гоол оруулж, багтаа дахин тэргүүлэл авчирсан. Гэхдээ унгарчуудын тэргүүлэл удаан үргэлжилсэнгүй. Гурван минутын дараа Жуан Мариугийн дамжуулалтаар Роналду гоолдож тэнцүүлэв. Унгарын ахлагч Жужак дахин чөлөөт цохилтын байрлалаасаа нэг гоол хийж, багтаа тэргүүлэл авчирсан. Уламаар нэг тоглолтонд 2 гоолыг торгуулийн бүсийн гаднаас оруулж чадсан анхны тоглогч болсон юм.Роналду 62 дахь минутад гоолдож тэнцүүлснээр шигшээдээ 60 дахь гоолоо оруулж 4 Европын аваргад гоол оруулсан анхны тоглогч боллоо.

 

 

Португал Еврогийн түүхэнд хэсгийн 3 тоглолтондоо бүгдэд нь тэнцсэн анхны баг болсон билээ. Ингэснээр энэ хэсгийг Унгар тэргүүлсэн бол Австрийг 2-1 харьцаатай хожсон Исландчууд 2-оор гарч Португал 3-р байрт орсон ч гэлээ нэмэлт эрхэд хамрагдаж чадсан юм.

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
ronaldo:
yopstoi soliotoi aimar galzuu toglolt gej ene l bh
2016-06-23