Хүй долоон худаг наадамд бэлэн үү
2016-06-23

Гэрэл зургийг MPA.MN

 

Үндэсний баяр наадам болоход 10 гаруй хоногийн хугацаа үлдээд байна. Баяр наадмын үйл ажиллагаа болох төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн тохижилтын ажил үргэлжилж байна. Өнөөдөр Шадар сайд Ц.Оюунбаатар тэргүүтэй баяр наадам зохион байгуулагчид Хүй долоон худагт наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.

 

Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт Монголд үйлдвэрлэсэн 30 ширхэг цахилгаан автобус иргэдэд үйлчилнэ. Өмнөх жил 15 ширхэг цахилгаан автобус үйлчилгээнд явж байсан бол энэ жил 15-ыг нэмж явуулахаар болжээ. Харин хотын төвөөс Хүй долоон худаг руу 10 том оврын автобус явуулахаар төлөвлөж буй аж. Шадар сайд автобусны тоог нэмэх шаардлагатайг хэлсэн байна.

 

Наадмын үеэр Хүй долоон худагт 6000 гаруй автомашины зогсоол, 15 байршилд 30 орчим нийтийн бие засах газар ажиллуулна. Мөн цахилгаан автобусны зам дагуу 3000 ам.метр явган хүний зам шинээр тавьсан байна.  

 

Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр 3000 сандал авсан аж. Ингэснээр 6000 сандалтай болж, Хүй долоон худагт 4000 орчим сандал байршуулахаар болжээ. Харин үлдсэнийг нь  Чингисийн талбайд болох арга хэмжээ болон АСЕМ-ын үеэр хэрэглэх юм.

 

Shuud.mn
Сонин хачин
ХАР МӨРТ ГАВААГИЙН БАТХҮҮ:
ОХУ-РУУ ЯВХАД АВДАГ ЦЭНХЭР БИЧГИЙГ Г.БАТХҮҮ ГЭЖ ЛУЙВАРЧИНГЫН МАТНХ БУЮУ NARTAM ГЭЖ ТББ-ААС САЛГАЖ АВЧ ЗТЯ, АТҮТ ТӨР ЗАСАГ ӨӨРСНӨӨ ОЛГОДОГ БОЛМООР БАЙНА. ТУС ТББ-ЫН ОДОО ӨГЧ БАЙГАА НӨХЦӨЛ НЬ УИХ-ЫН ГИШҮҮН, УРАН НУГАРААЧ ИЛБЭЧИН САНСРЫН НИСГЭГЧ БОЛОХООС Ч ХЭЦҮҮ НӨХЦӨЛ ШАЛГУУР ЗААЖ NARTAM-ЫН ХҮҮХНҮҮДИЙН ИНЭЭД НЬ ХҮРЭЭД ДАЛДУУР ДАМЛАЖ ШАГЛААД СУУЦГААЖ БАЙНА. Г.БАТХҮҮ ЯВСАН ГАЗАР БАЛАГТАЙ, БАТГАНА ЯВСАН ГАЗАР ӨТТЭЙ ГЭЖ В. ПУТИН АХЫН ӨГЧ ЯВУУЛСАН ОРОС ЦЭНХЭР БИЧИГТ ЗАМААС НЬ ЭЗЭН СУУЧИХСАН ЗАРЖ ДАМЛААД СУУЖ БАЙГАА Г.БАТХҮҮ ЛУЙВАРЧИНГААС БИД ЭНЭ СОНГУУЛИАР САЛАХ ЦАГ БОЛСОН.
2016-06-24
зочин:
Тэр сүүлийн зурагийг хардаа. Хойд эгнээний суудлуудад хүн яаж суух вэ? нэг захаас нь л алхаад байх уу? орох гарах хөндлөн шатнууд нь хаана байна аа? нэг л үргэлжилсэн урт сандал, баахан сандал дээгүүр нь гишгэчих юм байна л даа...
2016-06-24
Зочин:
Ungursun jil hvi 7 d ochson ee burhan mini shoroo gej teriig hleh bh amidraldaa tiim shoroo anh udaa vzsen aimshigtai dahij tishe zvgleltgui vs,huwtsas chih gd shoroo toos orogui gazargui amidralda hezeech martahgui gadniihniig bol bvvr ch awaachmaargui uym bnle ichej vhmeer yun naadam ter tuuwlud bgaa terbum terbuma yag uynd haana zartsuulsiinbee gej asumar bn
2016-06-23