Энэ жилийн ургацаар дотоодын хэрэгцээг бүрэн хангана
2016-06-24

 

Хаврын тариалалт өнгөрсөн сарын 8-наас эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар нийтдээ 490.5 мянган га-д тариалалт хийгээд байна.

 
Энэ онд улсын хэмжээгээр 323 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, үлдсэн га-д үр тарианы төрлийн бусад ургамлыг тариалахаар төлөвлөсөн ч 375.2 мянган га-д тариалж, тариалалтыг 116 хувьтай давуулан биелүүлжээ. Мөн улаанбуудайг 301.5 га-д тариалахаар төлөвлөснийг 353.3 мянган га-д тариалж, улаанбуудайн тариалалт 117 хувьтай байна. Ингэснээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах хэмжээний ургац хураан авах төлөвтэй буй.

 

Бусад хүнсний ногоо, тарималын тариалалтын тухайд одоогийн байдлаар төмс 14.1 мянган га-д, хүнсний ногоо 7.8 мянган га-д, тосны ургамал 63.7 мянган га-д, тэжээлийн ургамал 25.1 мянган га-д, эмийн ургамал 4.2 мянган га-д, жимс, жимсгэнийг 317 га-д тариалжээ. 


Тариалалтын дүнг өнгөрсөн оныхтой харьцуулахад улаанбуудайн тариалалт мөн үеийн түвшинд байгаа бол төмс, хүнсний ногооны тариалалт 1.0-1.5 мянган га-гаар ахиу, тосны ургамлын тариалалт 15.0 мянган га-гаар бага тариалагдсан дүнтэй байна.

 

Shuud.mn
Сонин хачин