”Асуулт фото аялал - 2016” болно
2016-06-24

Монголын гэрэл зургийн “Шинэ агшин” нийгэмлэг ТББ, www.asuult.net сайт болон “Студи-3” гэрэл зурагийн агентлаг-с хамтран зохион байгуулж буй “АСУУЛТ ФОТО АЯЛАЛ - 2016” арга хэмжээ 2016 оны 7-р сарын 2-ны бямба гаригт 11 дэх удаагаа уламжлал болгон зохион байгуулах гэж байна. 

 

 

Албан ёсоор бүртгэж эхэллээ! Tax: 40,000 төг
Бүртгэлийн хураамжид өдрийн, оройн хоол, ундаа ус, ерөнхий ивээн тэтгэгчийн фудболк, малгай, унааны зардал, мандат болон бусад зардал багтсан.

 

Нийт 350 мандат тараана. Мандат дуусахад бүртгэл зогсоно. Аялалд гэрэл зураг сонирхдог, сонирхох гэж байгаа, гэрэл зургаар амьсгалдаг Асуулт–ын гишүүд, “Mongolian Flickrers” –ийн гишүүд, эсвэл ямар ч гишүүнчлэлгүй бүхий л гэрэл зураг сонирхогчид оролцох боломжтой.


Аялалд оролцогч нь 18 наснаас дээш буюу насанд хүрсэн байна. 18 наснаас доош бол насанд хүрсэн асран хамгаалагчтай байх. Эсвэл эцэг эхийн зөвшөөрөл, гарын үсэг байх.

 

Холбогдох утас: 99172365

 

Event link: https://www.facebook.com/events/1600347086923013/

Фэйсбүүк хуудас:  https://www.facebook.com/shineagshin

 

Shuud.mn
Сонин хачин