Ричард Гир кино урлагаа орхино
2016-06-26

Холливуудын нэрт жүжигчин Ричард Гир кино урлагаа орхихоор болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр твиттертээ “Би кино урлагаас залхаагүй. Гэхдээ би зориг гаргаж, тэр кино урлаг гэх хаалгыг хаахаар шийдлээ. Зүгээр л арай өөрөөр амьдрахыг хүсч байна” гэж жиргжээ. Ричард мөн удахгүй хуримаа хийхээр болсоноо мэдэгдсэн байна. Жүжигчин эр өнгөрсөн оноос өөрөөсөө 33 насаар дүү Алехандра Сильватай болзох болсон юм. Хос Нью Йорк хотноо хамтран амьдардаг бөгөөд саяхан хосыг сүй тавьцгаасан гэжээ.

 

Энэ талаар жүжигчин эр “Амьдрал минь аз жаргалд умбаж байна. Хүмүүс бидний талаар юу гэж ярих нь хамаагүй” гэсэн байна.  Хос хуримаа хийвэл Испанид амьдрахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин