Сонгуулийн сурталчилгааны солиорол
2016-06-26

Сонгуулийн сурталчилгаа дуусахад хоёрхон өдрийн, 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ.  Сурталчилгааны хугацаа дуусах энэ өдрүүдэд сонгуульд өрсөлдөж  байгаа улс төрийн хүчнүүдийн, нэр дэвшигчдийн солиорол дээд цэгтээ хүрч байна.

 

Ер нь хэн нэгийг тагнаж, чагнах хуулиар хориотой. Гэтэл  сонгуульд өрсөлдөгчид  бие биенийхээ хурал зөвлөгөө, уулзалт ярилцлага, найз нөхдийн дунд өрнөсөн яриа бичлэг, дүрсийг “олзлон авч”, хар пиараар сонгогчдыг залхаах боллоо.  Улстөрчдийн элдэв хов жив, бие биерүүгээ шидэх үг, хувийн бичлэг зэргээр залхсан сонгогчид телевизийн  цэнгээнт нэвтрүүлэг, кино суваг дээр сувгаа тааруулсан ч тусыг эс олж байна хэмээн халаглацгааж сууна. Учир нь телевизийн  цэнгээнт нэвтрүүлэг, киноны дундуур  гэнэтийн  сюрпириз мэт улстөрчдийн бичлэг, яриа дүрс хөврөх жишээтэй.

 

Тээр жилийн хурлыг, уулзалтыг, найз нөхдийн дунд өрнөсөн яриа бичлэгийг хадгалаад л, тас дарж байгаад сонгуулийн сурталчилгааны үеэр эсрэг талд нь худалдаж, ашиг хонжоо хайн урваж, шарвадаг яасан ч хөөтэй нөхөд байдаг юм.

 

Улс төрийн хүчнүүд сөрөг мэдээлэлд ар араасаа мэдэгдэл, тайлбар хөврүүлж байна.  МАХН-наас  МАН-ын удирдлагуудын ярианы бичлэгийг дэлгэн тавьж олон нийтэд мэдээлсэн.  Үүнтэй холбогдуулан АН-аас “Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй сонгуулийн стратеги, тактик, санхүүжилтээ ярьсан бичлэг дотроосоо алдсанаа хүлээн зөвшөөрсөн нь баримтыг улам ноцтой болголоо.  Ахлах мэргэжилтэн, санхүүгийн эрх бүхий албан тушаалтан, хэлтсийн даргаас эхлэн төрийн албыг үнэлж, ашгаа тооцож буй нь төрийн үүргийг хөсөрдүүлэх, авлига, хээл хахуулийн хөрс суурь болно. Энэ бусармаг үйлдэл нь сонгуулийн хандив биш төрийн албыг төлбөртэй бараа мэт үзэж буйг илчилж байна. Олон мянган төрийн албан хаагчдыг хоморголон халахаа тодорхой хэлсэн байна. 182 гаруй мянган албан хаагчдын ур чадварыг нь үл харгалзан, зөвхөн МАН-ын урьдчилан зарсан сүлжээгээр дарангуйллын тогтолцоо бий болгох  санаархал мөн. Орон сууц, сургалтын төлбөрийн зээлтэй олон арван мянган албан хаагч нэг намд төлбөрөө хийгээгүйн төлөө ажилгүй, цалингүй болох ёсгүй.  Ардчилсан нам сонгуульд ялж олон арван мянган албан хаагчдыг хамгаалан зогсох болно. Эцэст нь МАН-ын удирдлагын дээрх хууль бус, ноцтой үйлдлүүдийг Улсын Ерөнхий Прокурор,  Авлигатай тэмцэх газрын удирдлагууд нэн даруй эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэхийг шаардаж байна. Дээр холбогдох байгууллагуудад Ардчилсан намаас тусгайлан гомдол шаардлагыг хүргүүлэх болно” хэмээн мэдэгдсэн бол МАН-ын  Сонгуулийн төв штаб “Сонгуулийн сурталчилгааны ажил шувтарч буй энэ өдрүүдэд иргэд сонгогчдыг төөрөгдүүлэх агуулгатай гүтгэх гүжирдэх явдал хэрээс хэтэрлээ. Сүүлийн хэдэн өдөрт Монгол Ардын Нам, Нийслэлийн Монгол Ардын Намын удирдлага хоорондоо ярилцсан гэх яриаг бусармаг зорилгоор эвлүүлж монтажилсан бичлэгийг өрсөлдөгч нам, хүчний зүгээс зохион байгуулалттайгаар олон нийтэд түгээж, ор үндэсгүй гүжир гүтгэлгийг тарааж буйг Монгол Ардын Намын Сонгуулийн Төв штабын зүгээс эрс буруушааж, хууль хяналтын зохих байгууллагад энэхүү гүтгэлгийг шалгуулахаа мэдэгдэж байна.  Дээрх бичлэг нь Нийслэлийн Монгол Ардын Намын дарга Ц.Сандуйгийн бусад нам, улс төрийн хүчнүүд 2012 оны сонгуулийн дараа төрийн албыг хэрхэн бужигнуулж, наймаалцаж байгаа, Ардчилсан намаас сонгуулийн ямар технологи ашиглаж ирсэн талаар хэлсэн танилцуулгын үгнүүдийг нь таслан эвлүүлсэн бичлэг байх ба Сонгуулийн хуулийн 70.1.6, 70.5.1, 70.5.13, Эрүүгийн хуулийн 111, 133, 134, 135,  Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн, сонгогчдыг төөрөгдүүлэх, өрсөлдөгчөө гүтгэх зорилготой гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн. Хууль бусаар тагнаж чагнах, хийсэн бичлэгээ эвлүүлж монтажлах ажлыг зохион байгуулан сонгогчдыг төөрөгдүүлж байгаа гэм буруутай этгээдүүд удахгүй илэрч, үнэн бодит байдал тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна. Сонгогч Та бүхэн аливаа гүжир гүтгэлгэнд автахгүй байхыг сэрэмжлүүлэн, мэргэн сонголтоо хийхийг уриалж байна” хэмээн  мэдэгдээд байна.  

 

Өнөөдрийн хувьд улстөрд нөхөд ноход болж байна.  Улс төрийн нам хооронд төдийгүй нэр дэвшигчдийн хувийн асуудлыг  ч дүрс бичлэгээр  олон нийтэд цацан хөврүүллээ. Хувийн уулзалт, хурлын үеэр хэлсэн үг хийсэн үйлдлээ хэн өрсөлдөгчид талд нь худалдсаныг нэр дэвшигчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа.  Найз нөхөдтэйгээ эргээд уулзах нүүртэй явах  хүн чанар сонгуулийн сурталчилгааны  18 хоногт хаана гээгдсэнийг  хэргийн эзэд өөрсдөө мэдэх биз. 

 

Энэ мэтээр сонгуулийн сурталчилгаа өндөр халуунтай үргэлжилж байна. Нөгөөдөр өглөөнөөс сонгуулийн сурталчилгаа дуусч  бидний энгийн  амьдрал үргэлжилнэ.

 

Сонгогч таны сонголт мэргэн байг ээ.

 

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН тэгээд бичлэгээ бүрэн эхээр нь тавиад үзүүлчихээ ч дээ. Үнэнд гүйцэгдэж байгаа болхоор чадахгүй л дээ.
2016-06-27
ggg:
Zaliuchuudaa XYH namaas bie daaj bg zaluuchuudiig demjij shine salhi oriulahgui bol bolohguu shuu
2016-06-27
Irgen:
MAN bol manguurtuulj bna doo MAN bitgii l garaasai manii malnuud bish bol hen ch bsan yahav
2016-06-27
Зочин:
АН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ХАМАГ МӨНГӨ ҮРЖ БАЫНА ШДЭЭ. АН ХУУЛИА ДЭЭДЭЛЖ ШУДАРГА ӨРСӨЛДӨӨРЭЙ ГЭЖ ЗӨВЛӨЕ
2016-06-26
Зочин:
АН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ХАМАГ МӨНГӨ ҮРЖ БАЫНА ШДЭЭ. АН ХУУЛИА ДЭЭДЭЛЖ ШУДАРГА ӨРСӨЛДӨӨРЭЙ ГЭЖ ЗӨВЛӨЕ
2016-06-26
ХӨХӨХӨ:
ХАХАХА АН БОЛ ЖИНЭХЭНЭ СОЛИОРЧ БАЙГАА СУРТЧИЛГАА ЭНЭ ТЭР ГЭЭД МӨНГИЙГ БОЛ ЦАЦАЖ БАЙГАА
2016-06-26
Зочин:
ЭНЭ АРДЧИЛСАН НАМ ХУВЬСГАЛТ НАМ АРАЙ2 БАЙНАА !!! АРДЫН НАМЫГ САЙН ЯВЖ БАЙГАА БОЛОХООР ИХ ЮМ ХИЙЖ БАЙНАА ШШШ ЧААВААС !!!
2016-06-26
Зочин:
ЭНЭ АРДЧИЛСАН НАМ ХУВЬСГАЛТ НАМ АРАЙ2 БАЙНАА !!! АРДЫН НАМЫГ САЙН ЯВЖ БАЙГАА БОЛОХООР ИХ ЮМ ХИЙЖ БАЙНАА ШШШ ЧААВААС !!!
2016-06-26
Зочин:
Gutgeleg gedeg bol GUTGELEG l bdag bhgui yu. end bol itgeh neg ch unen yum alga l bna shdee, harin unen ugaasaa yalna.
2016-06-26
Зочин:
Монголын улс төрийг АН л самарч ийм адгийн бузар булай зүйлээр дүүргэсэн
2016-06-26
Зочин:
Монголын улс төрийг АН л самарч ийм адгийн бузар булай зүйлээр дүүргэсэн
2016-06-26
Зочин:
Монголын улс төрийг АН л самарч ийм адгийн бузар булай зүйлээр дүүргэсэн
2016-06-26
зочин:
МАН ялна
2016-06-26
Bataa:
Bichleg bol yag bna le, garchaagui, ingej evluuleh bolomjgui, sound engineer
2016-06-26
Зочин:
МАН-ыг гүтгэлэг зохион байгуулалттай юм хийгээгүй гэвэл хүүхэд хуурч байгаатай адил. Өрсөлдөгч нарынхаа уулзалтууд руу зохион байгуулалттай хүмүүсийг оруулж үймүүлж л байгаа ш дээ. Харин дээрх бичлэг бол бүр яах аргагүй үнэн юм
2016-06-26
Зочин:
Монгол ардын нам харин ч гүтгэлэг, зохион байгуулалттай юм хийхгүй байгаа. хуулийн дагуу, ном ёсоо барьж яваа. нууц баримт материал дэлгэлээ ч эзэн биетэй, бодит. Харин Ан дандаа гүтгэлэг, доромжлол, эвлүүлэг...
2016-06-26
Зочин:
Монгол ардын нам харин ч гүтгэлэг, зохион байгуулалттай юм хийхгүй байгаа. хуулийн дагуу, ном ёсоо барьж яваа. нууц баримт материал дэлгэлээ ч эзэн биетэй, бодит. Харин Ан дандаа гүтгэлэг, доромжлол, эвлүүлэг...
2016-06-26
Зочин:
бие биенийхээ хурал зөвлөгөө, уулзалт ярилцлага, найз нөхдийн дунд өрнөсөн яриа бичлэг, дүрсийг “олзлон авч”, хар пиараар сонгогчдыг залхаах боллоо. гэдэгтэй санал нийлэхгүй байна. Сонгогчдыг залхаах биш харин үнэн зөв мэдээллээр хангаж байгаа бусуу? Хэд хэдэн нүүртэй улстөрчид, намуудын үнэн төрхийг илчилсэн дээрхтэй ижил мэдээлэл аль болох олон байж гэмээнэ хүмүүс зөв сонголт хийж зөв хүмүүсээ гэргэж ирнэ гэж бодож байна.
2016-06-26