Үерээр 26 хүн амиа алджээ
2016-06-27

АНУ-ын Баруун Виржина мужид 24 цаг тасралтгүй аадар бороо орсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Мужийн ихэнх хэсэгт хөрсний гулгалт үүсч, гол мөрөн үерлэсэн байна. Мөн 1800 өрх цахилгаангүй болжээ. Үерийн улмаас 26 хүн амиа алдаж, 125 байшин нурсан байна.

 

Үндэсний Цаг уурын хүрээлэн өчигдөр Баруун Виржина мужид аадар бороо үргэлжлэн орохыг сануулжээ. Шугамын унаанаас бусад автомашинаар хөдөлгөөнд оролцохыг мужийн удирдлагууд хориглосон байна. 72 цагийн хугацаанд 500 гаруй хүн зам тээврийн осолд орж, эмнэлгийн тусламж авчээ.

 

Ерөнхийлөгч Барак Обама гэнэтийн  байгалийн гамшгийн үеэр амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлээд “Бидэнд том гамшиг тохиолоо” гэж хэлжээ. Обама уг асуудалд Холбооны онцгой байдлын агентлаг анхаарлаа хандуулахыг үүрэгдэж, иргэдэд тусламж үзүүлэхийг даалгасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин