“Play time” наадмын эргэн тойронд
2016-06-27

Гэрэл зургийг MPA.MN

 

 “Битүүний өдрийн мэнд Плай таймчидаа”...”Плай таймд очиж чадахгүй нь ээ feeling down” гэх зэрэг хүлээсэн, догдолсон бас ч үгүй багахан гунигласан утга бүхий постууд өнгөрсөн өдрүүдэд цахим хуудсаар олон харагдав. Эндээс “Play time” гэж хэр зэрэг өргөн хүрээг хамардаг наадам болох хэдий хэр олон залуус нэг дор цугладаг болохыг харж болохоор байв.

 

Наадам эхэллээ. Энэ жилийн наадам хоёр онцлогтой болов. Нэгдүгээрт 2009 оноос хойш 15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү наадам хоёр хоног болдог бол энэ жил гурван өдрийн турш үргэлжилж нийт 30 гаруй амьд хөгжмийн хамтлаг, 10 гаруй гадаадын хамтлаг дуучид оролцов. Гадаадын хамтлаг дуучдаас шинээр  Шведийн “The Radio Dept” хамтлаг ая дуугаа өргөлөө. Тус хамтлаг нь дрийм болон индие поп урсгалын “Pulling our weight”, “I dont like it like this” “Кeen on boys” зэрэг дуугаа наадмын үзэгчдэд зориулан тоглосон нь олонд таалагдав.

 

Дараагийн нэг онцлог нь амьд хөгжмийн наадам гэдэг утгаар өмнөх жилүүдэд зөвхөн рок хамтлагууд ирж тоглодог байсан. Харин энэ жил дан ганц рок хамтлаг тоглохоос гадна хип хоп хамтлагууд Улсын филармонийн “Баянмонгол” чуулгын уран бүтээлчидтэй хамтран тоглосон нь шинэлэг байлаа. Нийтдээ электро дэйнс хөгжмийн 50 гаруй хамтлаг дуучин, уран бүтээлчид гурван хоногийн турш “Playtime”, “Шинэ Давалгаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан ѳѳрсдийн уран бүтээлээ хүргэлээ.

 

 

Урт гэзэг, уранхай жийнс. Бүрх малгай, богино жакет. Энэ бол “Play time” наадмыг үзэж сонирхохоор цугласан залуусын гоёл. Тэд том талбайд хөлөө жийж суугаад тоглолт үзэж, гартаа лаазтай пиво барин элсэн дээр хөл нүцгэн бүжих нь европ хэв маягийг илтгэх аж. Залуус энэ наадмыг л жил тойрон хүлээдэг болов уу гэлтэй энд олноороо цугласан байв.

 

Ингээд наадмын гэрэл зургаас хүргэж байна. 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
K:
Yadtsan garuud. neeh bogino mochtei amitad bh yumaa mgl chuud gej.
2016-06-27