Чилийн шигшээ баг Америк тивийн аварга боллоо
2016-06-27

 

2 баг түүхэндээ нийт 88 удаа таарч тоглоход Аргентин 59 удаа ялж 22 удаа тэнцэж 7 удаа хожигдож байсан. Өнгөрсөн жилийн Копа Америкад Аргентиныг Чили хожиж анх удаа аварга авч Аргентины 1993 оноос хойш түрүүлж чадахгүй яваа түрүүлэх хүслийг нь үгүй хийсэн билээ. Тэгвэл тэд өнөөдөр хариу авах тоглолтыг хийлээ. Месси тэргүүтэй Аргентинчууд Чилитэй тоглож үндсэн болон нэмэлт цагт гоолгүй тэнцээгээр өндөрлөж. Торгуулийн цохилтоор Чилийн шигшээ баг 4-2 оор илүүрхлээ. Ингэснээр хоёр дахь жилдээ Чилийн шигшээ баг Копа Америка 2016 тэмцээнд түрүүлж, цомын эзэд боллоо.

 

Алтан шаахайн эзнээр 6 гоол оруулсан Чилийн Эдуардо Варгас тодорлоо

 

 

Шилдэг тоглогчоор Чилийн Алексис Санчез тодорлоо

 

 Алтан бээлий шагналыг Чилийн хаалгач Клаудио Браво хүртлээ

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин