Т.Баасанхүү начин өнгөтэй байна
2016-06-27

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын түүхт 95 жилийн ойд зориулсан наадмын сорилго улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Тус барилдаанд улсын начин Т.Баасанхүү түрүүлж, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү үзүүрлэж, их шөвөгт гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын начин Б.Сугаржаргал нар шалгарав.

 

Т.Баасанхүү начин гурвын даваанд аймгийн арслан Э.Ванданцэрэнтэй оноолт таарч давсан. Харин дөрвийн даваанд Улсын начин  Л.Цэрэнтогтохтой, тавын даваанд Улсын харцага А.Цацабширтай, зургаагийн даваанд Улсын начин Б.Сугаржаргалтай, долоогийн даваанд аймгийн арслан Б.Эрдэнэхүүтэй тус тус оноолт таарч хүч тэнцүү барилдлаа.

 

Барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, харцага А.Цацабшир, Д.Батболд, Ж.Амартүвшин тэргүүтэй бөхчүүд барилдсан зодоглов.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Baasanhuu nachin naadmiin odgui buh dee.yer ni bie jijigtei bolohoor tsaashdaa amjilt gargahad hetsuu bizdee.
2016-07-14