Улс төрд ч бас улаан фанатууд бий
2016-06-27

 

УИХ болон орон нутгийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байгаа энэ үед  хүмүүс өөрсдийн хүндэтгэж явдаг, дэмжиж байгаа нэр дэвшигчээ  телевиз, ФМ,  сонин, сайтаар, гар утсаараа хүртэл бичлэг хийх гэх мэтээр янз бүрийн аргаар дэмжиж буйгаа илэрхийлсээр байна.

 

 

Тэгвэл УИХ-ын сонгуулийн 44-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Намсрайн Мөнхдашийг дэмжигчид ийм нэгэн сонирхолтой самбарыг сайн дураараа хийж хамгийн их хөл хөдөлгөөнтэй газар байршуулжээ.

 

 

Жижиг том, өргөн нарийн янз бүрийн гарын таван хурууны өнгөт дардасаар дүүрсэн энэ самбарт дэмжигчдийн сэтгэлийн үгс зураатай байна. Тухайлбал Танд амжилт хүсье. Дэмжиж байна. Танд итгэж байгаа шүү, Та бол хэлснээ хийдэг, амласнаа биелүүлдэг хүн, Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаад баяртай байна, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжсэнд баярлалаа, Дарханд үйлдэрлэв дэлгүүрт бараа нийлүүлэгчээс, Дарханаа гэсэн сэтгэлтэй, Зөвхөн хуримын ордныг буцаан авч Дарханчуудад өгсний тань төлөө сонгож байна, Сайн аав, халамжит хань, 800 хүнийг ажлын байраар хангасан, Мандаа бол жинхэнэ эр хүн Дархан уяачдын холбоо гэх мэтээр бичицгээж гарын үсгээ зурцгаасан бол Та амлалтаа биелүүлээрэй,  Та ялна гэж итгэж ерөөсөн үгс ч байсан.

 

УИХ-ын сонгуулийн 44-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Намсрайн Мөнхдашийн сонгуулийн штаб

 

 

 

 

Эх сурвалж: АН-ын сонгуулийн төв штаб

Shuud.mn
Сонин хачин